Нүүр хуудас Дэлхий Ажилдаа ирэхийн тулд 30 км алхсан залууд захирал нь гайхалтай бэлэг барьжээ

Ажилдаа ирэхийн тулд 30 км алхсан залууд захирал нь гайхалтай бэлэг барьжээ

Алабама мужийн 20 настай оюутан Уолтер Карр нь Хоумленд хотод амьдардаг. Тэрээр зуныхаа амралтаар 30 км зайтай орших Бирмингем хотын тээвэр нүүлгэлтийн “ Bellhops ” компани ачигчаар ажилд оржээ. Тэрээр ажилдаа ирэхийн тулд өдөр болгон 30 км газар алхдаг байсан гэнэ.

“Уолтерийн гаргасан эр зориг, сэтгэл санааны чанар нь ” Bellhops ” -ын эрхэмлэдэг соёлыг илэрхийлэн гаргаж чадлаа.

Ийм залуу манай компанид ажиллаж байгаад их баяртай байна. Бидний төлөвлөж байгаа үйлчилгээний түвшинг тэр өргөж чадсан. Энэ долоо хоногт багтаан түүнд хувийн зүгээс тусгайлан баяр хүргэнэ.”

Маргааш өдөр нь ерөнхий захирал Уолтерийн ажилладаг салбар дээр ирж гэнэтийн бэлэг барьжээ.

Захирал нь түүнд өөрийн унадаг бараг шинээрээ байгаа “Ford Escape” машинаа бэлэглэжээ.

Тэрээр: “Чамд манай компанид ажиллахад бүх зүйл бий ч ганцхан юм дутаад байна. Энэ миний машин. Машинаа чамд өгье. Би бараг унадаггүй юм. Энэ машин надад байснаас чамд байх нь илүү их тус хүргэнэ.”

Мөн захирал нь хар салхинд байшингаа алдсан Уолтерийн гэр бүлд туслахаар GoFundMe сайтад хөрөнгө босгох ажил зохион байгуулжээ.