Нүүр хуудас Дэлхий Иргэн бүр нь тэрбумтан болсон дэлхийн хамгийн баян улс

Иргэн бүр нь тэрбумтан болсон дэлхийн хамгийн баян улс

Ингээд та бүхэндээ тэрбумтнуудын орон болох Зимбабвегийн талаар хүргэе. Зимбабве бол дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг юм. 2008 онд инфляцын түвшин 231.000.000% хүрч хүмүүсийн цалин тэтгэвэр огцом нэмэгдсэн ба үүнээс болж хүмүүсийн сарын цалин л гэхэд хэдэн зуун сая Зимбабве долларт хүрсэн байна. Хүмүүс бүүр дэлгүүр явахдаа л тэрэг дүүрэн мөнгөтэй явдаг байсан талаар та доорх зурагнаас харж байгаа байх.

Тус улсын эдийн засаг ихээхэн уналтанд орж мөнгө үнэ цэнгүй болж байсан тул 2008 онд 100 их наяд зимбабве долларын дэвсгэрт хүртэл гаргасан байна. Харамсалтайн тэр үед уг мөнгөөр ганц талх ч авж хүрдэггүй байсан тул хэрэглээнд нэвтрээд нээх удалгүй уг мөнгний үйлдвэрлэл зогссон юм.

2009 онд Зимбабвег доллараа улсынхаа үндсэн мөнгөн тэмдэгтнээс хасаж оронд нь Америк долларыг албан ёсны мөнгөн тэмдэгтээрээ заралсан байна.

Тэд улсынхаа мөнгөн дэвсгэртийг доллараар сольсон нь сайнаар нөлөөлж сүүлийн 10 жилд эдийн засаг нь аажмаар сэргэж байгаа юм.