Нүүр хуудас Зөвлөгөө Таныг тохь тухтай амьдрахад туслах 10 санхүүгийн дүрэм

Таныг тохь тухтай амьдрахад туслах 10 санхүүгийн дүрэм

Орлого, зардлыг хянах олон зарчим, бүртгэлийн хэлбэрүүд байдаг. Гэхдээ ихэнхдээ эдгээрийн үр дүнг зөвхөн маш их зорилготой, математик сэтгэлгээтэй, бизнес эрхэлдэг төрөлхийн авъяастай хүмүүс л хүртэж чаддаг. Гэсэн хэдий ч энэ нь бусад хүмүүс хангалуун амьдрах боломж байхгүй гэсэн үг биш юм. Тэд зөвхөн өөрт тохирох зарчим, арга барилыг баримтлах хэрэгтэй.

1. Өөртөө хөрөнгө оруул

Ирээдүйд хийж чадах хамгийн сайн хувь нэмэр бол өөртөө хөрөнгө оруулах явдал юм. Үүнийг хурдан ухаарах тусам илүү сайн ирээдүй чамайг хүлээж байх болно. Энэ нь мэдээжийн хэрэг мэдлэгийн цар хүрээг өргөжүүлэх тухай юм. Албан ёсны боловсрол биш, харин таны сонирхож буй зүйлийг зорилтот түвшинд судлах. Ном, онлайн сургалт, хувь хүний хөгжлийн хөтөлбөр. Та бол хамгийн сайн хөрөнгө. Өөртөө хөрөнгө оруулах тусам таны хөрөнгө илүү үнэ цэнэтэй болно. Хамгийн гол нь өөрийнхөө явах чиглэлийг сайн ойлгож тодорхойлох хэрэгтэй.

2. Гурван наймын дүрмийг баримтал

Дунджаар бид 8 цаг ажиллаж, 8 цаг унтдаг, эдгээрийн хооронд өөр 8 цаг байдаг гэдгийг бүгд мэддэг. Бид ажлын цагаа өөр хүнд зарж, унтах цагийг биедээ зориулдаг. Иймээс ажил, унтлагын хооронд үлдсэн найман цаг таны амьдралыг өсгөх, сайжруулах цорын ганц цаг хугацаа юм. Энэ хугацааг ухаалгаар ашигла. Энгийнээр хэлэхэд, урт хугацааны туршид хэрэг болох ямар нэгэн зүйлийг хий. Утгагүй зугаа цэнгэл хөөж, ямар ч ашиггүй зүйл хийхийн оронд одоо байгаа мэдлэг чадвараа дээшлүүл, шинэ мэдлэг олж ав.

3. Гэр бүл, найз нөхдийн хооронд өр зээлийн харилцаа тийм ч тохиромжтой биш

Хайртай хүмүүстээ санаа зовж, тус хүргэхийн тулд бид мөнгө зээлж түүнийгээ буцааж авна гэж боддог. Гэхдээ асуудал бол зарим хүмүүс өөрөөр боддог. Таны найз нөхөд, хамаатан садангийн нэг нь санхүүгийн тусламж хүсэхдээ “за надаас буцааж авахгүй байх өө” гэж бодож байх магадлалтай. Та магадгүй заримыг нь “за яахав” гэж өнгөрөөн, эсвэл буцааж өөрийнхөө зүйлийг нэхэхээс санаа зовдог ч хүмүүс байна. Харин ийм өгөөмөр сэтгэл гаргахыг хүсэхгүй байх тохиолдолд нөгөө сайхан харилцаа үгүй болж, харилцан дайсагнах харилцаа бий болно. Тиймээс, та тэдэнтэй дотно харилцаатай ч гэсэн заавал туслалцаа үзүүлэх ёстой гэсэн үг биш гэдгийг санаарай.

4.Бага мөнгө зарцуулснаар та илүү чөлөөтөй байх болно

Баялгийн тухай нийтлэлүүдэд бага мөнгө зарцуулахыг зөвлөдөг. Энэ зөвлөгөө нь үнэндээ харагдаж байгаагаас хамаагүй илүү утга учиртай юм. Зүгээр л та үзэн яддаг ажилд орж, дургүй газраа амьдарна. Харин хүссэн үедээ бүх зүйлийг өөрчилж чадна гэж төсөөлөөд үз дээ.Илүү их мөнгө хэмнэх нь таныг илүү чөлөөтэй, уян хатан болгох болно. Мөн эргээд та өөртөө чухал зүйлийг хийж чадна.

5. Худалтан авалт хийхдээ 24 цагийн горимыг дагаж мөрдөөрэй

Ихэнхи худалтан авалт сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй байдаг. Энэ нь жижиг худалтан авалт байсан ч хамаагүй хэрэггүй зарлага болж хувирдаг. Энэ төрлийн худалдан авалт хэсэгхэн хугацааны баяр баясгалан үүсгэдэг. Тиймээс шаардлагагүй зардлыг багасгахын тулд, их хэмжээний худалдан авалт хийхдээ 24 цагийн дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай. Худалдан авалт хийхээс өмнө 1 өдөр хүлээ. Энэ хугацаанд сэтгэл хөдлөл намжирч, яарах зүйл алга болж, танд эцэст нь яг хэрэгтэй юу гэдгээ ойлгох боломжтой болно. Ихэнх тохиолдолд хүмүүс бодлоо өөрчилдөг.

6. Өдрийн зардлаа өдрийн дундуур хянах хэрэгтэй

Санхүүгийн бүртгэл хөтөлдөг хүмүүс ихэвчлэн оройд бүх зүйлээ эргэцүүлж бичдэг. Гэхдээ та үүнийг өдрийн худалтан авалт хийхээсээ өмнө өнөөдрийн зарлагаа бодоод үзээрэй. Ингэснээр шаардлагагүй илүү зүйлд мөнгө зарцуулахыг зогсоох боломжийг олгодог. Өдрийн дундуур хийгдсэн санхүүгийн гүйлгээг шалгахад ердөө 1 минут зарцуулах шаардлагатай. Энэ нь асуудлыг нэн даруй олж илрүүлэх, зарцуулалтын урсгалыг зогсоож, үлдсэн өдрүүдэд зарцуулах зардлын хэмжээг тогтооход тусална.

7. Худалдан авалтыг яаран хийх хэрэггүй

Хөрөнгө оруулсан мөнгөндөө харамсахгүйн тулд худалдан авалтыг удаашруулж, тунгаан бодох хэрэгтэй. Та гайхалтай ноолууран цамц харсан гэж бодъё, тэгээд бүр энэ нь хямдарсан байна. Гэхдээ энэ нь танд одоо хэрэггүй бөгөөд зүгээр л гоё бас хямдарсан учраас авах гэж байна. Энэ тохиолдолд, та “Энэ цамц таны төлөвлөсөн зүйлээс чухал уу?, яаралтай хэрэгтэй юу?, юун дээр тохирох билээ?” зэрэг бүх талаас нь бодоод үзээрэй.

8. Ганцаараа дэлгүүр хэсэх

Найз нөхөдтэйгөө дэлгүүр хэсэх нь биднийг янз бүрийн шалтгаанаар илүү мөнгө үрэхэд хүргэдэг. Энэ үед ганцаараа явахаас илүү олон зүйл тойрч явдаг; ямар нэгэн зүйл авахад ямар байна гэсэн асуулт маш их давтагддаг. Ингэснээр нэгдүгээрит илүү их цаг зарцуулна, хоёрдугаарт илүү зүйл худалдаж авах хандлага өндөр байдаг. Тиймээс найз нөхөдтэйгөө дэлгүүр хэсэх нь харилцаа холбоог сайжруулах, зугаа цэнгэл биш, харин ноцтой үйл явдал гэж үзэх хэрэгтэй.

9. Мөнгөний тухай сөрөг бодлоо авч хая

Бидний дотоод итгэл үнэмшил үнэхээр асар их хүч чадалтай байдаг. Энэ нь ид шид биш ч гэлээ, сэтгэлзүйн хувьд ихээхэн нөлөөтэй байдаг. Их мөнгө олж чадахгүй, эсвэл бүх баячууд луйварчин байдаг, тэр өрийг яах уу? тэрийг яаж шийдэх үү? гэх асуудлыг шийдэхэд итгэлгүй бол та үнэхээр юу ч хийж чадахгүй. Өөрийнхөө амжилтанд итгэдэггүй бол та хүч чадлаа алдахаас гадна ямар нэг үйлдэлээ няцааж аз амжилтаа үргээж байдаг. Хамгийн энгийн туршилт бол мөнгөний талаархи сөрөг хандлагыг эерэг болгон өөрчилж, нэг сарын турш амьдар. Үр дүн нь таныг гайхшруулах болно.

10. Санхүү зөвхөн жижиг асуудлыг л шийддэг

Аз жаргал, баяр баясгалангийн түвшинг яг юу тодорхойлдог болохыг та мэдэх үү? Хэрэв та хэсэг зуур бодож үзвэл энэ нь мөнгө биш харин өөдрөг үзэл, өдөр бүрийн амжилтыг тодорхойлдог зүйлээсээ таашаал авах чадвар гэдгийг ойлгох болно. Мөнгө нь зөвхөн тансаг хурим хийх эсвэл тансаг амралтын газар руу аялах гэх мэт өчүүхэн жижиг асуудлыг л шийддэг гэдгийг ухаарах нь илүү их мөнгө олоход тусалдаг. Эцсийн эцэст, энэ томъёог амьдралын зарчим болгосноор та баялгийг эцсийн зорилго болгон хөөхөө больж, сэтгэл зүйн хувьд эрх чөлөө, тайван сайхан амьдрахад суралцах болно.

trendy.mn™