Нүүр хуудас Дэлхий Эмээ болон ач хүүхдүүдийн хачирхалтай уулзалт

Эмээ болон ач хүүхдүүдийн хачирхалтай уулзалт

Долоон настай Оуэйн болон зургаан настай Этан нар өнгөрсөн зун Канадын Викториа олон улсын нисэх онгоцны буудал дээр эмээгээ тосохоор төлөвлөжээ.

Хөвгүүд эмээдээ гэнэтийн бэлэг барихын тулд үлэг гүрвэлийн өмсгөл өмсөн очсон ч өөрсдөө гэнэтийн бэлэг хүлээн авсан байна. Учир тэдний эмээ Черил үлэг гүрвэлийн өмсгөлтэй гарч ирж, хоёр ачтайгаа уулзжээ.

Энэ тухай хөвгүүдийн ээж Табита ярихдаа “2018 онд бид Торонто руу хоёр долоо хоног амрах гэж очсон юм. Тэр үед хоёр хүү маань Журассик парк үзээд, үлэг гүрвэлд татагдсан байсан. Тэгэхэд л ээж үлэг гүрвэлийн дүрд хувилан тосох нь гайхалтай юм байна гэж бодсон байх” хэмээжээ.