Нүүр хуудас Сонирхолтой Япончууд ямар гайхалтай хүмүүс вэ гэдгийг харуулсан зургууд

Япончууд ямар гайхалтай хүмүүс вэ гэдгийг харуулсан зургууд

Япончууд энгийн бус зүйлсээр биднийг үргэлж гайхшруулсаар өнөөдрийг хүрсэн – этгээд хувцсаар гоёж гангалах, 100 нэр төрлийн Kit-Kat үйлдвэрлэх эсвэл цаг баримтлах болон ажиллах соёл гэх мэт. Мэдээж бүх зүйл үүгээр зогсохгүй. Тэд амьдралын хэв маяг, техникийн дэвшил болон хүрээлэн буй орчны хөгжлөөрөө үргэлж урагшилж байдаг.

Бид та бүхэндээ Япончуудыг бусдаас өвөрмөц үндэстэн гэдгийг баталж харуулах 22 фото зургийг үзүүлэхээр бэлтгэлээ. Эдгээр зургуудыг үзээд таны зүрх сэтгэл өөрийн эрхгүй догдлох болно.

1. Энэ бол Японы өндөр зэрэглэлийн хоолны газрын хоол биш. Энэ бол Японы эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд өгдөг хоол.

2. Японд бохь худалдаж авахад танд зажилсан бохио боож хаях цаас цугт нь дагалдуулж өгнө.

3. Энд ташуу чиглэлд зам хөндлөн гардаг гэдгийг та мэдэх үү?

4. Нийтийн бие засах газар орох үед “Та бие засахдаа нямбай, гоо зүйн мэдрэмжтэй байна уу.”

5. Тэд үүнийг “шүхэр шүүгээ” гэж нэрлэдэг.

6. Японд байдаг энэхүү галт тэрэгний зогсоолд орох болон гарах хаалга гэж байдаггүй. Учир нь галт тэрэг энд зогсох үед хүмүүс байгалийн зураглалыг тольдон хардаг.

7. Японд цасан хүн ийм хэлбэртэй байдаг!

8. Японы “Legoland” гэх газарт байдаг Сакура цэцгийн модыг 800,000 легогоор хийсэн нь дэлхийн рекордыг эвджээ.

9. Японы музейнуудын тасалбар олон төрлийн киноны зургуудтай байдаг.

10. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг – энэ бол оригами дэвхрэг.

11. Японд муу усны хоолойн таг урлагийн бүтээл л гэсэн үг.

12. Энд Starbucks интоорын цэцгийн савлагаатай кофе худалдаалдаг.

13. Компьютерын сандлууд үлэг гүрвэл шиг дизайнтай – kawaii!

14. Япончууд хэрхэн маркетинг хийж бараа бүтээгдэхүүнээ зарахаа сайн мэддэг.

15. Японы цэцэрлэгт хүрээлэнгүүд үргэлж цэвэрхэн байдаг, яагаад гэвэл тэд үргэлж хогоо хогийн саванд хаядаг.

16. “Би Осакагийн гудамжинд тортой зүйлээ унагачихсан юм л даа, тэгээд маргааш нь буцаад тэр газраа иртэл, хэн нэгэн нь миний тортой зүйлийг олоод, огтхон ч гар хүрэлгүй модны хажууд тавьсан байв.”

17. Бөөрөнхий тарвасыг хүн бүр мэднэ. Тэгвэл зүрхэн болон пирамид хэлбэртэй тарвасыг хэр зэрэг мэдэх вэ?

18. Тэдэнд байгаа нь энэ, та хүссэнээрээ нэрлэ.

19. Японы шигшээ баг 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсоныхоо дараа зохион байгуулагч оронд баярлаж талархсан гэдгээ илэрхийлж, зурвас бичиж үлдээгээд зогсохгүй хувцас солих өрөөг цэмцийтэл нь цэвэрлээд явжээ.

20. Япон дахь нэгэн кафе саажилттай хүмүүст зориулан робот-зөөгчийг ажиллуулдаг бөгөөд тэд өвчтөнүүдэд үйлчилдэг байна.

21. Япон улс ард иргэддээ маш их анхаарал тавьдаг – өндөр настнууд ATM-ээр үйлчлүүлэх үедээ ашиглах боломжтой таяг болон аяганы тавиур.

22. Японд хэн нэг нь өөр хүний унадаг дугуйг мөргөчихжээ. Тэр 1000 иений хамт цаасан дээр юм бичээд үлдээжээ: “Би санамсаргүйгээр таны дугуйг мөргөөд, хонхыг нь эвдэлчихлээ. Намайг үнэхээр уучлаарай.”

trendy.mn™