Нүүр хуудас Сонирхолтой Охидууд яагаад үргэлж хөвгүүдээс эрт өсөж томордог вэ? гэсэн асуултанд хариулах энгийн...

Охидууд яагаад үргэлж хөвгүүдээс эрт өсөж томордог вэ? гэсэн асуултанд хариулах энгийн 3 хариулт

“Охид хөвгүүдээс эрт өсдөг” гэсэн хэллэгийг сонсоогүй хүн дэлхий дээр бараг байхгүй л байх. Гэхдээ яагаад ийм ингэдэг юм бол гэж цөөхөн хүн л бодож байсан байх. Үүнийг шинжлэх ухаан болон соёл иргэншлийн талаас тайлбарлах боломжтой юм.

Үүнийг судалсны үндсэн дээр нэгэн ер бусын зүйлийг олж мэдсэн байна. Зарим тохиолдолд 10 настай охидуудын тархины хөгжил 20 настай залуучуудынхтай адилхан байсан байна.

1. Бие махбодын хувьд эмэгтэйчүүдийн хөгжил эрчүүдийнхээс эрт явагдана

Охид өсвөр нас хүртлээ хөвгүүдээс намхан байдаг. Охид ойролцоогоор 11 насандаа огцом хөгжиж эхэлнэ. Яг л энэ үед тэд эсрэг хvйстнээсээ өндөр болох ажээ. Энэхүү эрс өөрчлөлт нь ердөө л 14 нас хүртэл явагдах бол энэ наснаас хөвгүүдийн бие махбодын хөгжил эрчимжиж эхэлдэг. Тэд хурдацтайгаар өсөж охидыг гүйцнэ.

Энэ ялгааны нэг тайлбар нь түүхэн үндэслэлтэй. Өнгөрсөн үед залуу эмэгтэй болгон өөрөөсөө ахимаг насны эрэгтэйг сонгох зайлшгүй шалтгаан байсан: тэр илүү хүчтэй, туршлагатай бас үр удмаа хамгаалж, хангаж чадна. Орчин үеийн нийгэмд дээрх хэрэгцээ мэдээж байхгүй болж, гэхдээ хувьслын хувьд хуучин түвшиндөө үлдсэн бөгөөд бидний бие махбод хэдэн мянган жилийн тэртээх шинж чанараа хадгалж үлджээ.

2. Цаг хугацааны эрхэнд хүний тархины тодорхой хэсэг багасдаг. Энэхүү өөрчлөлт нь охидод хамаагүй эрт эхэлнэ

Newcastle их сургуулийн мэргэжилтнүүд тархи мэдээлэл хэрхэн хадгалдгийг судлах явцдаа санамсаргүй нэгэн чухал нээлт хийжээ. Нас ахих тусам хүний тархи ой санамжид байгаа мэдээллээ хог хэмээн тооцож багасгаад дахин эмх цэгцэнд оруулдаг байна. Энэхүү цэвэрлэгээ нь насанд хүрч байгаатай дүйцэхүйц үйл ажиллагаа болно. Саарал бодисын хэмжээ нь шууд утгаараа багасна, харин нягтшил нь нэмэгддэг.

Хэрхэн ажиллаж байгааг дараах байдлаар ойлгож болох юм:

Олон тооны байшин барилгатай үл мэдэх дүүрэгт та очжээ гэж төсөөлье, та нэг байшинг олох ёстой. Таны олох ёстой байшин хаана байгааг хажуугаар өнгөрөх хүн болгоноос асуухын оронд та шууд л Google орж байшингаа олж явах замаа тодорхойлчихно. Анхны зам удаан бөгөөд үр дүн багатай – мэдээлэл шууд арчигдаж арилна. Хоёр дахь зам богино бөгөөд үр дүнтэй – таны тархи хадгалж үлдэнэ.

Иймэрхүү цэвэрлэгээ охидын хувьд ойролцоогоро 10 наснаас эхэлдэг, харин эсрэг хүйстнийх нь 15, тэр бүү хэл бүр 20 наснаас ч эхэлж болох ажээ.

3. Охидод нийгэм өөрөө их дарамт шахалт үзүүлдэг. Тэд төлөв даруу, хүмүүжилтэй бас хариуцлагатай байхаас өөр аргагүйд хүрнэ

Багадаа үснээсээ зулгаалгуулж үзээгүй эмэгтэй хүн энэ дэлхий дээр ховор байх. Хөвгүүд өөрийнхөө шохоорхлыг илэрхийлж байгаа нь тэр гэж томчууд ярьцгаадаг. Хөвгүүдийн хөгжил удаан явагддаг тиймээс тэдний бага нас удаан үргэлжилнэ гэсэн үг, үүнтэй дасан зохицохоос өөр аргагүй гэж тайлбарлах байх.

Нэг насны охид, хөвгүүд биеэ тэс өөрөөр авч явдгийн нэг шалтгаан мөнөөс мөн. Гэхдээ л эмэгтэйчүүдэд бага наснаас нь өндөр хариуцлага үүрүүлчихдэг ажээ:

  • Дүүгээ харах
  • Хоол бэлдэх, хийх
  • Гэрээ цэвэрлэх зэрэг

Мэдээж зарим нэг гэр бүлд хөвгүүд эдгээр ажлуудыг хийнэ, гэхдээ ихэнх тохиолдолд охидын нуруун дээр эдгээр ажлууд хүссэн хүсээгүй буудаг байна. Тэдний тоглоом хүртэл өөр: хөвгүүд гадаа бөмбөг өшиглөж явах бол охидууд ээж бол хүүхэлдэйгээр наадна. Энэ байдлаар охидууд наснаасаа эрт том болж байна.

Эдгээрээс дүгнэж үзэхэд хүйсийн биологийн өөрийн ялгаанаас гадна эцэг, эхчүүд бид өөрсдөө охидоо наснаас нь эрт том болгоход нөлөөлөх ажээ.

trendy.mn™