Нүүр хуудас Лайфстайл Наро Банчен гэгээнтэн буюу Б.Цэдэн-Ишийн тухай 13 баримт

Наро Банчен гэгээнтэн буюу Б.Цэдэн-Ишийн тухай 13 баримт

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу гэгээнтэн болох Наро Банчэнгийн талаарх 13 баримтийг хүргэж байна. Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв нь царай зүс, бие хаа, оюун ухаанаараа гайхагдаж яваа хутагт билээ.

Гэрэл зургийн түүний фэйсбүүк хуудаснаас авч ашиглав.

Наро Банчэн Гэгээнтэн XVII жарны “Цог нигуурт” хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн найман буюу 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд эцэг Дайрийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү болон мэндэлжээ. Эцэг эх нь түүнд Б.Цэдэн-Иш гэх нэрийг өгчээ.

3 настайгаасаа Заяын гэгээн Лувсанданзанпүлжинжигмэдэд шавь орж, лам болсон байна.

Нийслэлийн 105 дугаар дунд сургуулийг дүүргэж, ШУТИС-ийн КТМС-д компьютерийн систем хамгаалалтын ангид элсэн орсон байна. Энэ ангиа өөрчилж, Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр 2015 онд төгсөж, үргэлжлүүлэн ШУТИС-д Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамц БНЭУ-ын Дарамсала хотноо 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн Гэгээний хойд дүрээр тодорсон батламж соёрхолыг гардуулж, түүнийг Данзанлхүндэв хэмээн нэрийджээ. Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслолыг 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр үйлдсэн байна.

Наро Банчэн гэгээнтэн, Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамцын хамт

2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Энэтхэгт бурхны шашны номд сурч байгаа бөгөөд коронавируст цар тахлын улмаас 2019 оны долоодугаар сараас одоог хүртэл Улаанбаатар хотод байгаа.

2015 оны 06 сарын 29-ний өдөр Наро Багчэн гэгээнтэн 10 минут бясалгал хийж байгаад ган сэлмийг 600 хүний өмнө мурийлган харуулжээ. Энэхүү сэлэм Говь-Алтай аймгийн музейд хадгалагддаг байна.

Наро Банчэн гэгээнтний ган сэлэм мурийлгасан тухай МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл “Дэлхийн олон шашинд Мосе Шатаж буй бутнаас гарсан сахиусан тэнгэртэй уулзсан, Есүс Онгон эхээс төрөөд усан дээгүүр явдаг, vхээд гурав хоногийн дараа амилсан, Мухаммед нисдэг мориорой тэнгэрийн оронд очиж Аллахтай уулзсан гэдэгт дэлхийн 2-3 тэрбум хүн итгээд Христ итгэлт, Мусульман гээд явж байна. Шашинд ер бусын далдын хүчний тухай ойлголт байдаг” хэмээн тайлбарласан.

Наро Банчэн гэгээнтэн нэг эрэгтэй дүүтэй. Одоогоор Улаанбаатарт ээж, аавтайгаа хамт амьдарч байна.

Бүх төрлийн дуу, хөгжим сонсдог. Рок поп, хип хоп дууг ч сонсоно. Дуу сонсохдоо үгийн утга агуулгыг их чухалчилдаг гэжээ.

Наро Банчэн гэгээнтэн чөлөөт цагаараа фитнесст бэлтгэл хийдэг бөгөөд орчин үеийн техник төхөөрөмжтэй танилцдаг байна.

Сошиалыг маш идэвхтэй ашигладаг нэгэн юм. Түүний фэйсбүүк хуудсыг хөтөлдөг хүмүүс байдаг аж.

Далай багшаас гэнэн сахил буюу хар хүний сахил хүртэж Данзанлхүндэв гэдэг нэр авчээ. Үүнд архи уухгүй, худал хэлэхгүй, хулгай хийхгүй, амьтны амь таслахгүй, гэр бүлээс гадуур харилцаатай байхгүй зэрэг багтана.

Гэгээнтнийг манай улсын олны танил эрхмүүд болоод улс төрчид шавь орсон байдаг аж.

Монгол Улсын зүүн өмнөд хилийн 815 дугаар баганын дэргэд

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Р.Пүрэвдагва

“Гурван охин” хамтлагийн гишүүд

Нийтийн дуучин Х.Мөнгөнцэцэг