Нүүр хуудас Ангилалгүй Амьтны махыг хууль бусаар бэлтгэдэг газраас оргосон зоригтой нохойн түүх

Амьтны махыг хууль бусаар бэлтгэдэг газраас оргосон зоригтой нохойн түүх

Бали дахь хууль бус мах бэлтгэлийн газраас амь гарч, зугтаж чадсан Мо нэртэй зоригтой нохойн түүхийг хуваалцъя. Мо аюул заналыг давж, хүнд бэртэл авсан ч мах бэлтгэх газраас зугтаж чаджээ.

Мо нохойг хавханд хошуугаа хавчуулсан байдалтай, хойд хоёр хөл нь хүлээстэй, үхэл амьдралын заагт гацсан мэт маш хүнд нөхцөлд байхад нь олжээ. Түүнийг олсны дараа тохирсон эмчилгээг хийж анагаахад хамгийн хүндрэлтэй зүйл нь Мо-гийн хошууг эдгээх явдал байсан аж.

Хавхны соронзон хальс Мо-гийн хошууны цусны эргэлтийг боогдуулсны улмаас тэр хэсэгт эд, эсийн үхжилт явагджээ. Мо-г мэс засалд оруулан арьс шилжүүлэн суулгаж, хошуунд нь оёдол тавьсан байна. Хүндхэн мэс заслын ард гарсан Мо сэрээд сүүлээ хөдөлгөж эхэлжээ.

Нөхөн сэргээх эмчилгээ, цаг хугацаа, Мо-г амьдруулахыг хүссэн хүмүүсийн сэтгэлийн ачаар бяцхан нохой аажмаар эдгэрч эхэлсэн байна.

Тэр бага багаар жин нэмж, тасрах гэж байсан хошууных нь хэсгийн цусны эргэлт сайжирч, юм үнэрлэж чаддаг болжээ. Мо өөртөө итгэх итгэлээ эргэн олж авч, хуучин шигээ цовоо сэргэлэн болсон байна.

Ингээд Мо хайраар дүүрэн гэр бүлийн гишүүн болов. Тэрээр шинэ гэртээ очоод 10 цагийн турш нам унтсан аж. Олон бэрхшээл, өвчин шаналлыг давж амьд гарсан Мо одоо халамжтай сайн гэр бүлийн нэгэн гишүүн болж, хайраар дутахгүй аз жаргалтай торниж буй аж.