Нүүр хуудас Дэлхий Эхний хүүхдээ тээж байхдаа хоёр дахиа жирэмсэлжээ

Эхний хүүхдээ тээж байхдаа хоёр дахиа жирэмсэлжээ

Ноа хүү анх эхийнхээ хэвлийд ганцаараа бойжиж байлаа. Жилийн турш жирэмслэхийг хүссэн 39 настай Ребекка Робертс, 43 настай Риз Вивер нар түүнийг 7-10 долоо хоногтой байхад нь мэдсэн юм. Гэвч жирэмсэлснээс хойш гурван сарын дараа Ноа хамтрагчтай болсон байжээ. Ноаг 12 долоо хоногтой байхад нь хийсэн шинжилгээгээр ихэр охин дүү Розали нь хамт бойжиж байгааг мэдсэн байна.

Энэ үзэгдлийг Superfetation гэж нэрлэдэг бөгөөд жирэмсэн эх эхний хүүхдээ тээж байхдаа дахин жирэмсэлсэн тохиолдол дэлхий дээр өмнө 10 удаа л тохиож байжээ. Ребекка гурван сарын зайтай хоёр удаа жирэмсэлсэн бөгөөд энэ явдлыг тэрээр “сугалаанд хожсонтой адил сайхан байсан” хэмээн ярьсан юм. Эмэгтэй нэг мөчлөгт нэг бус хоёр өндгөн эс гаргавал Superfetation тохиолдох боломжтой ч ховор. Мөн эр бэлгийн эс хоёр өндгөн эсэд амжилттай нэвтэрч үр хөврөл үүсэх нь ч ховор аж.

Эмэгтэйчүүдийн эмч Лиллиан Шапиро “Хоёр өндгөн эс нэгэн зэрэг гарсан тохиолдолд superfetation үүсэх боломжтой. Ийм ихрүүд хоорондоо ижилгүй байдаг. Харин хоёр ба түүнээс дээш ихрүүд нь үр хөврөл хуваагдсанаар үүсдэг тул ижил байдаг” гэв. Харин Ребеккагийн хувьд хоёр өндгөн эс ялгаруулж, хоёр үр хөврөл үүссэн ч өөр цаг хугацаанд умайд орсон байна. Шапирогийн хэлснээр хоёр үр хөврөл өөр цаг үед умайд орон, хөгжиж эхэлсэн явдал өмнө болж байгаагүй аж. Розали ахаасаа хөгжлөөр хоцорч байсан нь дутуу төрөх вий гэсэн айдас төрүүлж байжээ. Ихрүүд 2020 оны есдүгээр сард кесар хагалгаагаар төрсөн бөгөөд хоёул эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх шаардлагатай болсон байна.

Розаил ердөө 1.1 кг жинтэй төрсөн бол Ноа түүнээс хоёр дахин том буюу 2 кг жинтэй 15 минутын зайтай мэндэлжээ. Ноа гурван долоо хоногийн дараа гэртээ харьсан бол Розалигийн эмчилгээ 95 хоног үргэлжилсэн байна. Өдгөө 7 сартай болсон ах дүүс “үргэлж хамт байж, хоорондоо маш сайн харилцдаг. Ноа удахгүй мөлхөж эхэлнэ” хэмээн Ребекка ярив. Тэдний бие эрүүл байгаа ч Розали ахаасаа жижиг хэвээр байгаа аж.