Нүүр хуудас Зөвлөгөө Айл бүрд байдаг урт наслуулдаг хүнс

Айл бүрд байдаг урт наслуулдаг хүнс

Айл бүрд байдаг энгийн хүнсийг эрдэмтэд урт наслуулдаг хэмээн үзэж байна. Энэ бол эхний шахалтаар гаргаж авсан оливын тос. Одоогийн байдлаар оливын тос нь чихрийн шижин, зүрхний өвчин, Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг нь нотлогдсон хэд хэдэн судалгааны ажил байдаг.

Молекулын хоол тэжээл ба хүнсний судалгааны газрын тоймд нийтэлснээр оливийн тос нь антиоксидант болон их хэмжээний ханаагүй өөхний хүчил агуулдаг нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Тогтмол оливийн тос хэрэглэхдээ илчлэг багатай хүнс хэрэглэн, дасгал хөдөлгөөн сайн хийвэл илүү үр дүнтэй юм байна. Advances in Experimental Medicine and Biology сэтгүүлд нийтлэгдсэн өөр нэг судалгаагаар оливийн тосонд агуулагдах фенол нь Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэжээ.

Оливийн тосны бас нэг ач тус нь зүрхэнд сайн ханаагүй өөхний хүчил агуулдаг юм байна. Гэхдээ эрдэмтдийн судалгаагаар зөвхөн эхний шахалтаар гаргаж авсан тос их ашиг шимтэй байдаг гэдгийг онцолж байна. Цэвэршүүлсэн тостой харьцуулах юм бол цэвэршүүлээгүй тос нь илүү их антиоксидант агуулдаг байна. Үүнээс гадна оливийн тосыг халуун газар, гэрлээс хол хадгалахгүй бол исэлдээд, амт чанарт нь нөлөөлдөг.