Нүүр хуудас Дэлхий Францын иргэд Ерөнхий сайддаа дотуур хувцас, турсик илгээж эсэргүүцэл илэрхийлэв

Францын иргэд Ерөнхий сайддаа дотуур хувцас, турсик илгээж эсэргүүцэл илэрхийлэв

Цар тахалд нэрвэгдэж, дэлхий даяар хөл хориотой байгаа энэ үед хамгийн их хохирч, орлогогүй болоод буй хүмүүс бол худалдаа эрхлэгч, хоолны газрууд юм.

Тэмцэл, цуглаанд идэвхитэйгээрээ алдартай Францчууд янз бүрийн аргаар эсэргүүцлээ илэрхийлдэг. Газар тариалан эрхлэгчид захиргааны байрны гадна, дотор өөрсдийн ажлын багаж зэвсгээ үлдээх гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлж байсан түүхтэй.

Энэ удаагийн хөл хориогоор ”зайлшгүй хэрэгцээтэй” хэмээх ангилалд багтаж чадалгүй хаалгаа барих болсон дотуур хувцасны дэлгүүрийн эзэд Ерөнхий сайдруугаа дотуур хувцас, өргөдлийн хамтаар илгээжээ.