Нүүр хуудас Дэлхий 28 жилийн турш газар дор амьдарсан Япон эрийн түүх

28 жилийн турш газар дор амьдарсан Япон эрийн түүх

Сёити Ёкои агуй нь өнөөдөр нэгэн дурсгалт газар болон хувирчээ, энэ бол япон хүн бүрийн мэдэж байх ёстой газар. Өнгөрсөн зууны үед энэ нутагт хүний хөл бараг үзэгддэггүй байв. Нэгэн япон цэргийн ачаар алдаршсан бөгөөд “агуй”- г ч түүний нэрээр нэрлэсэн гэдэг.

Сёити Ёкои 1915 оны 3 дугаар сарын 31-нд төржээ. Дэлхийн хоёрдугаар д а й н болтол тэр оёдлын туслах хийдэг байв. 26 насандаа а р м и д д а й ч л а г д а ж 1945 он гэхэд бага түрүүч цолтой болжээ.

Сёити 1943 онд Гуам арал дээр буусан байдаг, жилийн дараа америкийн цэргүүд тухайн арал дээр ирж байрласан түүхтэй. Олзны цэрэг болохгүйн тулд Сёитигоос гадна 9 цэрэг шингэн ойн гүн рүү орж нуугдсан байна. Ингээд тэдний “газар доорх” амьдрал эхэлжээ. Хэзээ хойно нь 7 цэрэг их газартаа эргэж ирсэн, харин Сёити болон бусад цэргүүд нь шингэн ойдоо үлдэхээр шийдсэн. Тэд гурвуулаа үлдсэн байсан юм.

Ойролцоогоор 1964 онд гурвуулаа салцгааж, хэзээ хойно нь анд нөхдүүдийнхээ цогцсыг Сёити олжээ. Тэд өлсөж vхсэн байх гэсэн таамаг тавьдаг юм. Ингээд л ширэнгэн ойд орь ганцаар үлдсэн Сёити Талофофо хотын ойролцоох арлын нүхэнд амьдрах болжээ. Ширэн ойгоос идэж уух хоол хүнсээ олдог байв.

1980 онд япон цэргийн амьдарч байсан газрыг АНУ-ын түүхэн дурсгалт газрын бүртгэлд тэмдэглэн авсан юм.

Сёитигийг ганцаардал 1972 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дуусжээ. Түүнийг хавч ангуучилж байсан хоёр загасчин олсон аж. Тэд тавьсан тороо шалгаж явсан байдаг. Сёити их газар хөл тавиад улс орон даяар алдартай болсон үгээ хэлсэн юм: “Амьд эргэж ирсэндээ би үнэхээр их ичиж байна”. Сёити эргэж ирээд эхнэр авч тосгонд амьдарч эхэлсэн юм. Тэр улс орон даяар алдартай байсан тул телевизийн шоунуудад урилгаар оролцдог байжээ. 1991 онд түүнийг Японы эзэн хаан Акихито ордондоо хүлээн авч уулзсан юм. Сёити Ёкои 1997 онд зүрхний шигдээсээр еед болсон, гэхдээ тэр бол Японы эр зориг, бардам зан, бахархлын бэлгэ тэмдэг хэвээр үлджээ.