Нүүр хуудас Дэлхий Дэлхийн хамгийн жижигхэн эмэгтэй гэрлэжээ

Дэлхийн хамгийн жижигхэн эмэгтэй гэрлэжээ

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дэлхийн хамгийн жижиг эмэгтэй Amge 18 нас хүрч дэлхийн Геннисийн амжилтанд бүртгэгджээ.

Тэрээр ердөө 62.8 см өндөр гэнэ. Amge нь 2009 онд “Body Shock: Two Foot Tall Teen” хэмээх баримтат кинонд тоглосон байна. Мөн тэрээр Энэтхэгийн телевизийн “Bigg Boss 6” хэмээх шоунд зочин болж оролцож байжээ. Түүнчлэн 2014 оны наймдугаар сарын 13-нд Америкийн аймшгийн түүхийн дөрөв дэх улирлын шоунд оролцсон.

Дэлхийн хамгийн жижигхэн эмэгтэй энэ жил 23 настай бөгөөд хуримаа хийн аз жаргалтай амьдарч байгаа ажээ.