Нүүр хуудас Дэлхий Жирэмсэн эмэгтэй гудамжинд хүүхдээ төрүүлжээ

Жирэмсэн эмэгтэй гудамжинд хүүхдээ төрүүлжээ

БНХАУ-ын Гуандун мужийн Юньфу хотод нэгэн жирэмсэн эмэгтэй гудамжинд хүүхдээ төрүүлжээ.

Бүсгүй гадуур зугаалан, дэлгүүр хэсч явахад нь гэнэт ус нь гарч, өвдөж эхэлсэн байна. Эдүгээ бүсгүйн гудамжинд хүүхдээ төрүүлж буй бичлэг ч Хятадын сошиал сүлжээнд тарж эхэлжээ. Эмэгтэй сул загварын даашинз өмссөн байсан гэнэ.

Түүнийг өвдөн, гудамжинд төрөх үед эргэн тойрных нь хүмүүс картон цаас, сандал тавьж өгч байжээ. Харин хүүхдийг төрсний дараа л түргэн тусламж ирсэн байна. Азаар төрөхийн ямар нэг хүндрэл гараагүй ажээ. Төрснийхөө дараа бүсгүй нэг гартаа тортой хүнсний ногоо, нөгөө гартаа хүүхдээ тэвэрсээр гэр рүүгээ харьсан байна.