Нүүр хуудас Дэлхий Ким Жон Уны тухай 17 баримт

Ким Жон Уны тухай 17 баримт

Хойд Солонгос бол дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэг. Хүний эрх хамгийн их зөрчигддөг орнуудын жагсаалтад зүй ёсоор багтдаг тус улсын удирдагч Ким Жон Уныг өнөөдрийн дугаартаа онцолж байна. Дарангуйлагч, харгис хэрцгийгээрээ алдартай түүний талаарх сонирхолтой баримтууд chillpaper.com сайтад нийтлэгджээ.

1. Ким Жон Уны хүүхэд байх үеийн зураг байдаггүй

2010 оны сүүлээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил түүнийг залгамжлагчаараа зарлах хүртэл Ким Жон Ун амьдарч байсан эсэх нь нууцлагдмал байжээ. Өсвөр насных нь ганц л хар цагаан зураг байдаг бөгөөд үүнээс өөр хүүхэд байх үеийнх нь зураг олон нийтэд хэзээ ч дэлгэгдэж байгаагүй. Тэрбээр хэрхэн хүмүүжсэн нь нууцлаг хэвээр үлдсэн юм.

2. Ким Жон Ун өвөөтэйгөө адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх мэдээлэл бий

Ким Жон Уныг залгамжлагчаараа зарлах эсэх нь эргэлзээтэй байсан тулд тэрбээр өвөө Ким Ил Сунтай адилхан болохын тулд 2000 оны эхээр гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх мэдээлэл бий. Магадгүй энэ нь түүнд дараагийн залгамжлагчаар нэрлэгдэхэд тус болсон байж болох.

3. Ким Жон Ил ахыг нь биш, Ким Жон Уныг сонгосон

Ким Жон Илийн залгамжлагчаар Ким Жон Уны ах нэрлэгдэх байсан билээ. Гэвч Ким Жон Намыг Хойд Солонгос улсын дараагийн удирдагчаар сонгохоос татгалзсан. Тэрбээр 2001 онд Японы Токио хотын Дисней ланд рүү нэвтрэхийг завдсан нь асуудал үүсгэж, эсрэгээр Ким Жон Унд төрийн эрхэнд гарах боломж бүрдсэн байна.

4. Д а й н ы туршлагагүй цорын ганц генерал

Тус улсад 1.19 сая хүн цэргийн албыг идэвхтэй хашдаг байна гэв. Мөн зургаан сая хагас цэргэжсэн бие бүрэлдэхүүнтэй, 600 мянган бэлтгэл цэрэгтэй аж. Ким Жон Ун цэргийн генерал, төрийн тэргүүн хүнийхээ хувьд цөмийн зэвсэглэлд илүүтэй анхаарал хандуулдаг бөгөөд д а й н ы туршлага түүнд байхгүй. Тийм учраас түүнийг дэлхийн гуравдугаар д а й н ы г эхлүүлэхэд, гайхах хүн үгүй. Хойд Солонгос улс 2013 оны гуравдугаар сард АНУ-д ц ө м и й н  х а л д л а г а үйлдэнэ гэж сүрдүүлж байв. Мөн 2013 оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын эсрэг д а й н өдүүлнэ гэж заналхийлж байсан юм.

5. Ким Жон Уны төрсөн өдөр бол Хойд Солонгосын үндэсний баяр

Ким Жон Уны хэзээ төрсөн нь нууцлагдмал байдаг. Гэхдээ тус улсын дээд албан тушаалтнууд түүнийг нэгдүгээр сарын 8-нд төрсөн гэж баталдаг тул энэ өдрийг үндэсний баяр болгон календарт тусгасан байдаг аж. Түүний хамгийн сайн найз NBA-ын од тамирчин Деннис Родман өнгөрөгч оны нэгдүгээр сард Хойд Солонгос улсад зочилж, Ким Жон Уны төрсөн өдрийг тэмдэглэсэн байдаг.

6. Түүний дуртай виски Жонни Уалкер

Ким Жон Уны хамгийн дуртай с о г т у у р у у л а х ундааны зүйл бол в и с к и. Тэр дундаа Жонни Уалкер.Тэрбээр жил бүр Шотландаас хэдэн мянган фунтын хөрөнгийг зарж, мянга мянган Жонни Уалкер вискиг авчруулдаг аж. Энэ талаар Ким Жон Илийн тогоочоор ажиллаж байсан нэгэн эрхэм дурссан байна. Ким Жон Ун шөнө бүр Жонни Уалкер бага зэргийг уугаад, Ив Сэн Лораны тамхи татдаг аж. Энэ нь түүнд амралт болдог гэнэ.

7. Деннис Родман Ким Жон Уны хамгийн сайн найз

Түүний хамгийн сайн найз нь NBA-ын од тамирчин Деннис Родман. Родман 2013, 2014 онуудад хоёр удаа Ким Жон Уныд зочилсон. Тэрбээр найздаа зориулж хэдэн саяар тоологдох өртөгтэй бэлэг авч явсан бөгөөд АНУ-ын Төрийн Департментаас хүртэл шалгаж байсан гэх мэдээлэл байна. Ким Жон Уны хувийн арлын талаар Родман “Хавай, Ибиза шиг. Гэхдээ тэр бол тэнд амьдардаг цорын ганц хүн” гэж ярьсан аж. Мөн Кимийг охин Ким Жу Аедаа бол хамгийн “супер эцэг” гэж тодорхойлжээ.

8. Сагсанбөмбөг түүний хамгийн дуртай спорт

Ким Жон Уны хамгийн дуртай спорт нь Сагсан бөмбөг бөгөөд Майкл Жорданы шүтэн бишрэгч гэнэ. Сургуулийнх нь нэг найз “Ким Жон Ун Чикаго Булзын супер од Майкл Жорданы зургийг хэдэн цагаар ч хамаагүй харандаагаар зураад суучихдаг байсан. Тэр бол сагсанбөмбөгийн солиотон” гэж дурсчээ.

9 2012 онд тэрбээр хамгийн дур булаам залуугаар нэрлэгдэж байв

2012 онд Ким Жон Ун хамгийн дур булаам залуугаар нэрлэгдэж байв. Хэрвээ олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар тодруулсан бол тэр хэзээ ч энэ жагсаалтад багтахгүй байсан биз.Гэхдээ дур булаам эрчүүдийн жагсаалтад түүний нэрийг “The Onion” гэх шог сэтгүүл багтааж байжээ. Харин Хятадын мэдээллийн агентлагууд тус сэтгүүлийг шоглосон гэдгийг ташаа ойлгож, 2012 онд дэлхийн хамгийн дур булаам залуугаар Ким Жон Ун нэрлэгдсэн мэтээр дамжуулж байсан аж.

10. Тэр бол дэлхийн хамгийн залуу удирдагч

Түүний төрсөн он эргэлзээтэй байдаг ч, Кимыг 31 эсвэл 32 настай гэж үздэг. Тиймээс тэрбээр дэлхийн хамгийн залуу төрийн тэргүүн юм. Хамгийн залуу удирдагчдын жагсаалтад багтдаг Катарын эмир Тамим бин Хамад Аль Тани 34 настай бол Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвили Ким Жон Унаас зургаан сарын ах. Хэрэв Хойд Солонгосын залуу удирдагч 1982 онд төрсөн бол дэлхийн хамгийн залуухан удирдагчдын жаг­саалтын хоёрдугаарт бичигдэх билээ.

11. Түүний төрсөн он сар өдрийг гурван янзаар мэдээлдэг

Албан ёсоор Ким Жон Уныг 1983 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн бөгөөд эдүгээ 32 настай гэж үздэг. Гэхдээ түүний төрсөн өдөр нь мөн эсэх тал дээр эргэлзээтэй байдаг. Зарим мэдээллийн хэрэгслүүд түүнийг 1982 онд төрсөн гэж дамжуулдаг бол зарим нь 1984 онд төрсөн хэмээн мэдээлдэг юм.

12. Тэрбээр авга эгчийнхээ нөхрийг “мөрөөдлөө биелүүлэхийн тулд” цаазалсан

Дарангуйлагч гэх тодотгол бүхий залуу удирдагч улс төрийн хэлмэгдүүлэлтээр эсрэг үзэл бодолтой хүмүүсийг цаазлах асуудал бол шинэ зүйл биш. Ким Жон Уныг тус улсын тэргүүн болсоноос хойш 16 өндөр дээд албан тушаалтан цаазлагдсан бөгөөд тэдний нэг нь түүний авга эгчийн нөхөр Жан Сон Тек байсан юм. Ким Жон Ун 2013 онд Жаныг төрийн эсрэг гэм нүгэл үйлдсэн шалтгаанаар цаазалсан. Өөрийн нэг номерийн хамтран зүтгэгчээ цаазлах болсон нь тэд өөр өөр мөрөөдөлтэй байсантай холбоотой гэнэ.

13. Тэрбээр Швейцарьт “Пак Ун” гэх нууц нэрээр суралцсан

Жил бүр олон арван алдартныг төгсгөдөг Швейцарийн Бер­нийн олон улсын сургуульд тэрбээр Пак Ун гэх нууц нэрээр сурч байжээ. Гэхдээ сургуулийн төгсөгчдөөс олонд танигдаж чадаагүй оюутнуудын нэг нь Ким Жон Ун байв. Сургуульд сурахын тулд нэрээ нууцалж, хөгжим, технологийн чиглэлээр суралцсан байна. Харамсалтай нь түүний математик, шинжлэх ухааны мэдлэг нь тааруу тул байнга л унадаг байсан гэсэн мэдээлэл байгаа юм.

14. Сургуульд байхад нь түүний цүнхнээс порно сэтгүүл гарч ирж байжээ

Дэлхийн хамгийн нууцлаг, хаалттай улсын удирдагч гадаад орнуудад боловсрол эзэмшиж байсан нь магадгүй тэрбээр ямар хүмүүжилтэй байсныг мэдэхэд дөхөм болох давуу талтай. Ямартай ч, Ким сургуульд байхдаа тийм ч сайн хүүхэд байгаагүй бололтой. Тодруулбал, Ким Жон Ун сургууль дотроо п0рно сэтгүүл нууж байгаад баригдаж шийтгүүлж байсан удаатай гэнэ. Түүний сургуульдаа сурч байхдаа ямар хүүхэд байсан талаарх олон арван баримт АНУ-ын сонин, сэтгүүлд нийтлэгдэж байжээ.

15. Ким Жон Ун өөрөө үсээ засдаг

Хойд Солонгосын залуу удир­дагчийн үс засалт туйлын өвөрмөц. Тухайн улсдаа бол түүний үс засалт залуучуудын дунд мода болдог аж. Бүр үсчид салонд нь орж ирсэн хүмүүсээс “Ким Жон Уныхаар уу?” эсвэл “өөрөөр засуулах уу” гэж асуудаг гэнэ. Удирдагчтайгаа адилхан болохыг хүссэн залуус ихэвчлэн түүнтэй адил үсээ засуулдаг аж. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Ким Жон Ун үсчидээс айдаг тул өөрөө үсээ засдаг юм байна.

16. Тэрбээр швейцарь бяслагт туйлын дуртай

Швейцарьт сургуульд сурч байхад нь хөгжмөөс гадна түүний өөр нэгэн сонирхол нь бяслагт үнэхээр дуртай байсан явдал гэнэ. Хойд Солонгос улсын Засгийн газар жилд хэдэн мянган фунтын хөрөнгийг зарцуулж, швейцарь бяслагийг импортолдог байна. Залуу удирдагч ийн тансаглаж байхад 25 сая хүн амынх нь ихэнх нь хоол тэжээлийн дутагдалтай амьдарч байна.

17. Ким Жон Уны таашаалд нийцсэн анхны эмэгтэй поп хамтлаг бол “Moranbong”

Эмэгтэй гишүүдээс бүрдэх “Moranbong” гэх поп хамтлаг залуу удирдагчийн гараа өргөн дэмжсэн анхны эмэгтэй хамтлаг. 2012 онд тус хамтлагийн дуулсан “Let’s Learn” дуу баруунд ч гэсэн хит болж байжээ.