Нүүр хуудас Дэлхий 13 жил хайсан бөгжийг нь лууван нуучихсан байжээ

13 жил хайсан бөгжийг нь лууван нуучихсан байжээ

Канадын нэгэн эмэгтэй 13 жилийн өмнө гээсэн алмаазан шигтгээтэй бөгжөө луувангийн тусламжтайгаар эргүүлэн олж авсан тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Эдүгээ 84 настай Мэри Грэмс 2004 онд Альберта дахь гэр бүлийн фермд ажиллах байхдаа санамсаргүйгээр бөгжөө гээсэн байна.

Гэхдээ тэрбээр бөгжөө гээсэн гэдгээ 10 гаруй жилийн турш нөхрөөсөө нууж, ганцхан хүүдээ л хэлсэн байжээ. Ингэхдээ арай хямд атлаа яг ижил бөгж худалдан авч, юу ч болоогүй мэт явдаг байсан гэнэ. Харин өнгөрсөн даваа гарагт бэр нь түүний гээсэн бөгжтэй лууванг авчирч өгснөөр, нууц нь илэрсэн байна.