Нүүр хуудас Дэлхий Паралимпын үеэр Гэрлэх санал тавьжээ

Паралимпын үеэр Гэрлэх санал тавьжээ

Токио 2020 паралимпын 200 метрийн Т11 гүйлтийн тамирчин Кеула Нидрейа Перейра Семедо тэмцээний үеэр гэрлэх санал хүлээн авчээ. Ийнхүү түүнд Токио 2020 паралимпын наадам дахин мартагдахааргүй гайхалтай дурсамжийг бүтээж өглөө.

Хэдий Семедо эцсийн шатанд шалгарч чадаагүй ч тэмцээний төгсгөлд түүний хөтөч Мануэль Антонио Ваз да Вейга түүнд гэрлэх санал тавьсан байна. Харин Семедо түүний гэрлэх саналыг хүлээн авч, тэмцээнд оролцсон нийт тамирчид, шүүгчид тэдний гэрч болж баяр хүргэжээ.