Нүүр хуудас Дэлхий Тайландын цэрэг татлагын үеэр даашинз өмссөн царайлаг бүсгүйчүүд хүртэл очиж шалгуулдаг. Тэд...

Тайландын цэрэг татлагын үеэр даашинз өмссөн царайлаг бүсгүйчүүд хүртэл очиж шалгуулдаг. Тэд яг үнэндээ…

Тайландад жилд нэг удаа болох цэрэг татлагад 21-ээс дээш насны эрчүүд ирцгээдэг. Тэр дунд леди-бой эсвэл трансжендер эмэгтэйчүүд ч ирнэ: залуу эр байж байгаад хүйсээ солиулсан тэд хууль ёсны дагуу эрэгтэй хэвээр, тиймээс тэд заавал цэрэг татлагад ирж нэрээ бүртгүүлэх ёстой юм.

Тайландын армид алба хаах нь нэр төрийн хэрэг бөгөөд ашигтай зүйл. Алба хаах орон тоо ч тэр болгонд нь олдохгүй, тиймээс зарлан ирнэ гэдэг бараг л азын сугалаа гэсэн үг юм.

Зарлан авсан ч армид шууд явчихгүй бас сугалаанд оролцох шаардлагатай. Тусгай савнаас улаан эсвэл хар цаас гаргаж ирнэ: эхнийх нь алба хаах урилга, харин хоёр дахь нь дараа жил хүртэл хүлээх.

Трансжендерүүд сугалаанд оролцохгүй, харин эмнэлгийн үзлэгт хамрагдахдаа хүйс солиулсан баримтаа үзүүлэхэд хангалттай. Ингээд л цэргийн зарлан ирэх залуучуудын нэрээс өөрийгөө хасуулна. Трансжендерүүд Тайландын армид алба хаах эрхгүй, энэ бол хуулийн зохицуулалт аж.

Трансжендерүүд жил болгон сайн дураар армийн албаны бүртгэлд хамрагдаж байх ёстой, тэд 26 нас хүртлээ хүйс солиулсан бичиг баримтаа бариад л ирнэ. Трансжендерүүд дундаа армид алба хаах хүсэл сонирхолтой хүмүүс ч их байдаг, тэд хэзээ нэгэн цагт энэ эрхийг олж авна гэдэгтээ итгэлтэй байна.