Нүүр хуудас Дэлхий Галт тэргэнд гээсэн 3 кг алтны эзнийг хайж байна

Галт тэргэнд гээсэн 3 кг алтны эзнийг хайж байна

Зорчигчид галт тэргэнд ихэвчлэн гар утас, хэтэвч, чихэвч зэргээ мартах нь элбэг. Тэгвэл Швейцарь улсад нэгэн иргэн цүнх дүүрэн алтаа орхиод буужээ. Холбогдох албаны хүмүүс тэдгээр алтны эзнийг улс даяар хайж байна.

Тус улсын Сэнт Галлен болон Люсерний хооронд зорчигч тээвэрлэдэг галт тэрэгнээс гурван кг буюу 191,000 ам.долларын үнэ цэнэтэй алт өнгөрсөн оны аравдугаар сард олджээ.

Энэ өдрөөс хойш алтны эзэн гарч ирээгүй байна. Хэрэв эзэмшигч нь таван жилийн дотор ирж Люсерний прокурорын газарт хандахгүй бол алт орон нутгийн өмчид хураагдах ажээ.

Эргэлзээтэй нь алтны эзэн олдсон ч тэдгээр гурван кг алтыг өөрийнх нь мөн гэдгийг хэрхэн батлах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: ВВС