Нүүр хуудас Лайфстайл Нүдэндээ шивээс хийлгэснээс болж хараагүй болжээ

Нүдэндээ шивээс хийлгэснээс болж хараагүй болжээ

24 настай канад бүсгүй нүдэндээ хийлгэсэн шивээснээсээ болж хараагүй болжээ. Кэт Галлингер олон жил биеэ янз бүрийн зургаар “чимж” иржээ. Бүсгүйд энэ удаад нэг нүднийхээ цагааныг ягаан өнгөтэй болгох санаа төрсөн байна.

Тийнхүү бүсгүйн нүдний цагааныг ягаан өнгөөр будах шивээс хийлгэснээс хэдэн цагийн дараа нүднээс нь ягаан нулимс гоожиж эхэлжээ. Хамгийн аймшигтай нь түүний нүдний цөцгийнд нь байх шингэн урсан гарсан байна.

Нүд нь өвдөж эхлэхэд бүсгүй эмнэлэгт хандсан ч ямар ч эм тариа, эмч түүнд тусалж чадахааргүй болсон байжээ. Удахгүй хараагүй болно гэдгээ сонсоод Кэт Галлингер сэтгэл гутралд гүн орсноо ярьсан байна.

Бүсгүй одоо цахим хаягаараа дамжуулан хүмүүст зөвхөн мэргэжлийн шивээс хийдэг хүнд л хандах хэрэгтэйг захиж байгаа аж.