Нүүр хуудас Лайфстайл Япончуудын намрын хүнс болдог гурван шавж

Япончуудын намрын хүнс болдог гурван шавж

Япон улсын хоолны талаар нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. Энэхүү хөгжингүй улс нь хэдэн төрлийн шавьжаар хооллодог аж. Тодруулбал Гифү, Нагано мужийн хүмүүсийн идэх дуртай хоол нь шавжтай юм. Түүнчлэн тус улсад шавьжин хоолны ресторан, клуб хүртэл байдаг аж.

Ингээд та бүхэндээ тэдний идэх дуртай гурван шавжийн тухай хүргэе.

Царцаа

Царцаатай хоолоо Инота гэж нэрлэдэг. Учир нь царцаа бол будаа тариалдаг талбайд ихээхэн хо*р хө*нөөл учруулдаг хо*ртон шавж аж. Харин уг хоолны үүсэл нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхлэлтэй юм байна. Тэд царцаагаа шаржигнуур зууш гэх бөгөөд самар эсвэл сам хорхойтой адилхан амталдаг.

Тодорхой болговол царцааг амтлахдаа шар буурцаг, элсэн чихэр зэрэгтэй хольж хутгадаг байна.

Ялааны авгалдай

Ялааны нэг см урт авгалдайгаар хийсэн хоолонд тэд дуртай байдаг. Энэ нь ихэвчлэн арваннэгдүгээр сарын үед хуримтлагддаг аж. Хачиноко гэх уг хоол нь Гифү мужид алдартай зөөлөн хоол юм байна.

Торгоны цагаан эрвээхэй

Каико гэх торгоны цагаан эрвээхэй гэх хоол нь тэдний идэх дуртай гурав дахь шавж юм. Харин каико, хачинокод дуртай хүмүүс энэ хоолонд төдийлөн дуртай байдаггүй аж. Учир нь торгоны үйлдвэрт ашиглаж дууссан эрвээхэйгээ хүнсэнд хэрэглэдэг юм байна.