Нүүр хуудас Сонирхолтой Реппер цагдаа: Би хип хоп сонсдог, жирийн л нэг хэсгийн бай цаагч

Реппер цагдаа: Би хип хоп сонсдог, жирийн л нэг хэсгийн бай цаагч

“Цагдаа” гэх албан нэрийн ард ч өглөө хүүхдээ хэн цэцэрлэг, сургуульд хүргэх, орой хэн авах, ирэх сард байрны зээлээ хэрхэх тухай бодол аргамжсан бидний адил ХҮН яваа. Бас заримд нь намрын энэ шаргал өдрүүдэд чихэвчээ чангалаад бодолхийлж алхмаар, гудамжинд хөгжим тоглож суугаа залуустай мэдрэмж нийлж, хамтдаа дуулмаар сахилгагүй санаа төрдөг ч байж болно.

Үргэлж л хууль са хиулж, сүүлийн өдрүүдэд “Амны хаалтаа зүү, хүн хоорондын зайгаа бариарай” хэмээн сануулж явдаг цагдаа гэнэтхэн га*в, б*ороохой, дүрэмт хувцастайгаа “гудамжны” тайзан дээр гарч дуулсан нь уйтай намрын урт өдрүүдэд өөр нэг өнгө нэмсэн. Түүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын II хэлтсийн Нийтийн хэв жу рам хам гаалах тасгийн хэсгийн бай*цаагч, цагдаагийн д эслэгч Д.Өнөболд гэдэг.

-Би Сэлэнгэ аймагт 1999 онд төрсөн. Улаанбаатар хотод оюутан болж ирээд Дотоод хэргийн их сургуульд 2017 онд элсэн суралцаж энэ оны тавдугаар сард төгслөө. Миний ажлын гараа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хэсгийн бай цаагчаар эхэлж байна. Анхны томилолтоо авах үед эхнэр маань тулгар биетэй тун удахгүй амаржих учраас хол явчих вий гээд битүүхэн айдастай байсан. Тэгсэн Улаанбаатарт хуваарилагдаж “хорооны цагдаа” болсон доо.

Доржийнд тийм асуудал бий, Долгорынд тэр нөхөр аг*сам тавьдаг гээд хүмүүстэй хамгийн ойр ажиллаж, магадгүй тусламж хэрэг болоход хамгийн түрүүнд намайг санадаг ч байж болох учраас би энэ ажилдаа их хайртай. Нэг хүнийг ар*хи уухаа болиход нь тусалж сэтгэлзүйчтэй уулзуулаад гаргахад тэр хүн маргааш, нөгөөдөр эрүүл ухаантай явж байхыг харах хамгийн гоё.

Болохгүй, бүтэхгүй асуудал бий. Гэхдээ нийгмийг дүгнэхэд одоохондоо миний нас залуу байна. Харин цаг наргүй ажиллах хүсэл л дүүрэн байна даа. Гэр хорооллоор үүрэг гүйцэтгэж, айлуудаар орох гэхээр нохой ха*зах гээд байдаг л асуудал байна. Бусдаар шантарч буцмаар хүнд, хэцүү зүйл байдаггүй. Энэ ташрамд Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүндээ хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

***

Базараа бид хоёр он жав. Тэр өдөр цайны цагаар уулзахаар болоод кофе шопт сууж байтал Оюунцэцэгтэй таарсан. Ингээд гурвуулаа кофе уунгаа юм ярьж суутал гитарчин ах бидэнтэй хамт дуулахыг хүссэн юм. Open Mic -ийн зохион байгуулагч ах бидэнд маргааш орой болох арга хэмжээн дээр цагдаа хувцастайгаа ирж дуулаад бидний ажилд туслах боломжтой юу гэдэг санал тавьсан. Удирдлагуудад танилцуулахад маш сайшаалтай хүлээн авч “Дуулж чадна гэвэл боломжтой” гэсэн юм. Бороо орж байсан хэдий ч зорин зорин, догдлон байж очиж дуулсан.

Би 10 жилийн сургуульд байхдаа хип хоп урсгал их сонирхдог, өөрөө хоёр ч дуу зохиож байсан. Долдугаар ангийн урлагийн үзлэгээр Яргай загас буюу Н.Золбоо гэдэг реппер залуугийн “Дахилтгүй дуу”-г анх удаа тайзан дээр дуулсан. Open Mic -т юу дуулах вэ гээд бодтол яагаад ч юм энэ дуу л хамгийн түрүүнд толгойд буусан даа. “Манай нэг алба хаагч эерэг хандлага түгээжээ” гэж дарга маань хэлсэн, үүнд их баярласан. Бас залуус маш сайхан хүлээж авсанд сэтгэл их өндөр байгаа.

Би сайн дуулсандаа биш. Цагдаа хүн анх удаа дүрэмт хувцастайгаа тайзан дээр “үглэсэн” нь сонирхолтой, содон байсан болов уу. Ер нь цагдаа ч гэсэн хүн шүү дээ. Би автомашин дотроо хөгжим сонсоод л харьдаг. Автобусанд чихэвчээ зүүгээд дуртай дуугаа сонсоод л ажилдаа ирдэг жирийн нэг хорооны цагдаа.

***
Би сарын өмнө анхны хүүгээ өлгийдөж аав болсон. Хүүдээ үлгэр дуурайл болсон, сайн аав байхыг маш их хүсч байна. Үүний төлөө аливаа үгийг амнаасаа гаргаж, үйлдэл хийснийхээ хойно ухаарах биш урьтаж боддог байхыг хичээдэг. Өнгөрсөн хойно нь мянга харамсаад ч цаг хугацаа буцахгүй шүү дээ. Тиймээс үүнийг өөртөө төдийгүй өөр бусад хүмүүст хэлэхийг хүсэж байна.