Нүүр хуудас Зөвлөгөө Та бидний сайн мэдэх лектор Чилагийн хүмүүст өгч буй үнэтэй зөвлөгөө. Та...

Та бидний сайн мэдэх лектор Чилагийн хүмүүст өгч буй үнэтэй зөвлөгөө. Та эндээс их зүйлийг ойлгож авч чадна!

Уншигч та бүхэндээ “Лектор Чила” хэмээх нэрээрээ олны танил болсон Монголын үг урлаачдын нийгэмлэгийн хүмүүнлэгийн лектор Г.Бандицэрэнгийн онцлох ишлэлүүдээс хүргэж байна.

Хүн бүхэнд аз байдаг. Хүн бүхэнд азгүйтэл байдаг. Ихэнх хүмүүс алдчихаад гомдоллож дундаас нь хаядаг. Алдчихаад зугтаж болохгүй. Өвдөж байвал битгий гасал. Эцсийн эцэст энэ чиний л амьдрал. Өөрөө л босгох ёстой.

Тэнд ч уйдна. Энд ч уйдна. Тэрэнд ч гомдоно. Энэнд ч уурлана. Уг нь хүн юу ч тохиолдсон хоёр цагаас илүү гуниглах чадамжгүй гэдгийг судлаачид хэлдэг. Үлдсэн цагт нь би гунигтай байна гээд итгээд л байгаа л даа. Дүрдээ хэт орж болно оо. Гэхдээ одоо гарахгүй юм уу хөөе гунигууд аа.

Гэр орноо цэвэрлэх, хоолоо хийхээс авхуулаад гуниглахаас өөр хийх ажил зөндөө байна. Дуртай юм дээ яасан. Зовлон ямар үед оршдог гээч! Чиний зов.лонг хуваалцах ёстой хүнд чиний зов.лон ямар ч хамаагүй байх үед. Хүний хувийн амьдралд хошуу дүрэлгүй хаядаа хүүхээд. Харин энд тэнд хог битгий хаяарай.