Нүүр хуудас Зөвлөгөө Жүжигчин Ц.Цэрэнболд: “Хар бор ажил хийж үзсэн хүүхдүүд амьдралыг арай илүү бодитоор...

Жүжигчин Ц.Цэрэнболд: “Хар бор ажил хийж үзсэн хүүхдүүд амьдралыг арай илүү бодитоор хардаг юм шиг санагддаг”

Сүүлийн үеийн тайз дэлгэцийн бүтээлд чадварлагаар дүр бүтээж байгаа УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд гэж болно. Түүний бүтээсэн дүр бүхэн хүний сэтгэлд хүрч чаддаг. Олны хүндлэл хүлээсэн нэгэн. Тэрээр жүжигчин болсон тухайгаа ийн ярьжээ.

“Багануурт аав ажилладаг байсан. Тэр үед байгууллагуудын дунд АСК шиг тэмцээн зохион байгуулагдаг байлаа.

Тэнд би орж дуулж, бүжиглэхдээ жигьэйхэн дуртай. Хамгийн сайхан нь жүжигчин Д.Бямбацогт ах тухайн үед тус дүүргийн Соёлын төвийн дарга байсан юм. Чөлөөт цагаараа бидэндтэй сургуулилалт хийнэ. Тэр үед Бямбацог ах “Чиний хоолойны өнгө, жүжиглэх чадвар гайгүй юм. Жүжигчин бол” гээд. Ээж маань намайг “аав ээжийгээ дагаж явсаар мэргэжилгүй болох нь” гэж санаа зовж байсан болохоор тэгж хэлснийг нь их дэвжсэн” гэжээ. Тэрээр хүүхэд насныхаа тухай хуучилж, эрэгтэй хүүхдүүдэд гар зөр үүлэх үе тааралгүй яах вэ.

Би Налайх дүүргийн тавдугаар хорооны хүүхэд. Хороогоороо талцаж байгаад чулуугаар байлдана. Мөн гэр хорооллын хүүхдүүд эрт тусад ордог шүү дээ. Нүүрсэнд ч явна, усанд ч гүйнэ. Түрж дийлэхгүй байж том савтай ус тэргэн дээрээ тавьчхаад зүтгэнэ. Тэр бүхнийг эргэн санахад бор ажил үзсэн хүүхдүүд амьдралыг арай бодитойгоор хардаг юм шиг санагддаг” гэв.