Нүүр хуудас Дэлхий Тэнгэрт хальсан хүн 7 сарын дараа гэртээ иржээ

Тэнгэрт хальсан хүн 7 сарын дараа гэртээ иржээ

Тайландын иргэн 44 настай Сакорн Сачива сүүлийн хоёр жил гэр бүлээсээ хол загас барихаар завин дээр ажилладаг байжээ. Энэ хугацаанд гэрийнхэнтэйгээ нэг ч удаа холбоо барилгүй гэнэт гэртээ орж ирсэн гэнэ.

Гэрийнхэн нь түүнийг 7 сарын өмнө тэнгэрт хальсан гэж бодсон байсан бөгөөд ихэд цочирдсон байна. Ингээд учрыг тайлахаар холбогдох газар мэдэгджээ.

Түүний ажиллаж байсан газар 7 сарын өмнө гэдэсний халдвараар нэгэн хүн тэнгэрт хальж, ар гэрийнхнийг нь дуудаж, таниулах ажиллагаа явуулсан байна.

Алба хаагч нар энэ хүнийг Сакорн Сачиватай андуурсан бөгөөд хавдаж , хөөсөн бие нь хэн болох нь танихад хэцүү байсан. Улмаар ар гэрийнхэн нь хүртэл будлиж орхижээ.

Энэ үеэр үеэл нь биений үүдэн хоёр шүд нь бүтэн байхыг хараад Сакорн биш гэж үзсэн ч бусад нь бүгд хүлээн зөвшөөрсөн. Шашны ёсоор гэртээ гурван хоног хадгалж байгаад ёслол үйлдэж явуулсан байжээ.