Нүүр хуудас Дэлхий Интернетгүй, утас, компьютергүй сурагчдад зориулан гудамжинд хичээл заадаг багш

Интернетгүй, утас, компьютергүй сурагчдад зориулан гудамжинд хичээл заадаг багш

Цар тахлын тархалттай холбоотойгоор Энэтхэгт сургуулиудын үйл ажиллагааг зогсоогоод жил гаруйн хугацаа өнгөрчээ.

Ихэнх сургуулиуд буюу нэн ялангуяа Засгийн газрын харьяа, хөдөө орон нутаг эсвэл алслагдсан бүсийн сургуулиуд хичээлээ үргэлжлүүлэхийн тулд олон сорилттой нүүр тулжээ.

Интернетийн сүлжээгүй, утас, зөөврийн компьютер гэх мэт электрон төхөөрөмжгүй амьдралын түвшин доогуур хүүхдүүд цар тахлын үед зайнаас суралцах хичээлээс маш их хоцрогдож байв. Энэ нь яг л ядуу бол сурах эрхгүй гэж байгаатай адил тэгш бус байдлыг үүсгэжээ.

Энэтхэгийн Баруун Бенгал муж дахь алслагдсан тосгоны бага ангийн багш Двипнараян Найк хүүхдүүдэд тэгш бус хандахыг хүсээгүй аж.

Тэрээр сорилт, бэрхшээлийг боломж болгон хувиргаж, задгай орон зайд хичээллэхийг эрэлхийлжээ. Ингээд байшингийн гадна талыг самбар, гудамжийг анги танхим болгон ашиглаж сурагчдадаа хичээл заасаар байжээ. Хүүхдүүдэд хүртээмжтэй байлгахын тулд нөтбүүк, микроскоп зэрэг хэрэглэгдэхүүнээ хүртэл гадаа талбайн ангидаа зөөж авчирчээ.

Багш Двипнараян Найк “Би хүүхдүүдэд цар тахлын үед хэрхэн зай барих, амны хаалт тогтмол зүүх, гараа угаахын ач холбогдол зэргийг бүгдийг нь тайлбарлан ойлгуулсан” хэмээн BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: BBC