Нүүр хуудас Амьтны ертөнц Эзэндээ хаягдсан нохойг үерийн усанд өртөх гэж байхад нь нэгэн зурагчин аварчээ

Эзэндээ хаягдсан нохойг үерийн усанд өртөх гэж байхад нь нэгэн зурагчин аварчээ

Хүнд хамгийн үнэнч амьтан бол нохой гэдэг. Энэ ч үүднээсээ нохой тэжээдэг хүмүүс олон. Ноход эзнээ маш үнэнч сэтгэлээр хайрладаг бол эзэд нь буцаагаад тус хайраар нь хайрлаж чадахгүй байх харамсалтай тохиолдол бий. Үүний нэгэн жишээ болсон дээрх зурагны түүхийг өгүүлье.

Тус зурганд Техас мужийн Виктория хотод бий болсон хар шуурганы үеэр модноос гинжлээстэй хэвээр, эзэндээ хөсөр хаягдсан хөөрхий нохойн өрөвдөм дүр төрх буужээ.

Аз болоход, шуурганы бүсэд үүргээ гүйцэтгэж байсан зурагчин Руарайд Коннеллан нохойг аварч, аюулгүй газарт хүргэсэн байна.

Тэрээр 127 см хур тунадас буусан хар шуурганы бүсэд нохойгоо хөсөр хаясан эздийг жигшсэндээ, бусдад анхааруулга болгохын тулд энэ өр өвдөм зургийг дарсан аж.