Нүүр хуудас Лайфстайл Хүүхэд насны дурсамж сэргээх 90-ээд оны 25 амттан

Хүүхэд насны дурсамж сэргээх 90-ээд оны 25 амттан

1. 1990-ээд оны хамгийн гоё амттан бол “Диско” печень байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх

2. Хэн нэгэн ТҮЦ-ээс авсан тавын гаагаа тантай хуваалцаж байна гэдэг нь та хоёр муугүй найзууд гэдгийн дохио байв.

3. Хүүхдийн парк орж галзуу хулгана дээр суухаас илүү хөөсөн чихэр иднэ гэдэг хамгийн сайхан зүйл байлаа.

4. Даху Ван дангаараа ч амттай.

5. Зуугийн печенийг өөгүй дугуй хэлбэртэй болгож мэрнэ гэдэг чинь гоц авъяас байсан байхгүй юу.

6. Өдөртөө нэг зуугийн ундаа аваад уучихвал болоод л явчихна тэр.

7. Бүр чадахгүй бол сиропоо найруулаад уучихна шүү дээ.

8. Бидний дуртай амттан. Одоо ч зарим дэлгүүрийн лангуун дээр харагдана лээ.

9. Идэхээсээ өмнө сайн шүгэлдээд ав.

10. Гар аргаар чихэр үйлдвэрлэнэ л гэнэ шүү.

11. Чихэртэй “Батос”-т, цөцгийтэй “Батос”-т, шоколадтай “Батос”-т багачууд бид хэчнээн дуртай гээч.

12. Нэг гөөхий идлээ л бол тэр өдөржин өлсөх тухай бодох ч хэрэггүй.

13. Цагаан сарын хамгийн гоё бэлгүүдийн нэг нь олон өнгөт бохь байлаа.

14. Ховор эрдэнэ

15. Чихэрлэг, “Янзага” печениэс илүү амттай.

16. Болгоомжтой хуулахгүй бол гадна цаас нь наалдаад үлдэнэ. Тэгээд л тэр чигээр нь ам руугаа хийж орхино.

17. Ээж үргэлж “Хятадын муухай юм авч болохгүй” гэж хэлнэ. Гэсэн ч нууцаар авч идэх нь магадгүй чавганы амтыг илүү гоё болгодог байсан ч юм бил үү.

18. Ундаагаа асгахгүйн тулд зөв онгойлгох нь хамгийн чухал.

19. Гаатай бохь хамгийн гоё нь

20. Доторхийг нь яахав идээд л дуусна. Харин дараа нь яаж ч ашиглаж болно.

21. Идэхээсээ өмнө сайн гангараад ав, охид оо.

22. Шивээстэй бохиноос минь ямар зураг гарч ирэх бол. Дэвтэр дээрээ наах уу, аль эсвэл гаран дээрээ юу?

23. Хатуу чихрээ тагнайгаа хорстол хүлхэнэ гээч.

24. Дангаараа ч амттай

25. Энэ бол хамгийн сайн зүү, утасны хайрцаг