Нүүр хуудас Дэлхий Амьтны дэлгүүрт хэн ч тоохгүй байсан өндгийг гэртээ авчран асарсаар тоть шувуу...

Амьтны дэлгүүрт хэн ч тоохгүй байсан өндгийг гэртээ авчран асарсаар тоть шувуу болгожээ

Бяцхан гөлөг эсвэл муурын зулзагыг нас бие хүртэл тэжээх нь эзнээс багагүй хүч, цаг зав шаарддаг. Тэгвэл зүгээр нэг өндөг олоод хагартал нь халуун хүйтэн температурыг нь тохируулан асарч тойлон, амьдруулна гэдэг бүр хэцүү.

Харин Алберт хэмээх нэгэн залуу чаджээ. Тэрээр амьтны дэлгүүрт ортол шувууны үүрэнд хэн ч тоохгүй, орхигдсон ганц өндгийг олж харжээ. Алберт “Би дэлгүүрт ортол тэр өндөг шууд л нүдэнд туссан. Тэр торонд нэг эр тотиноос өөр шувуу байхгүй байв. Дэлгүүрийн эзэн хэлэхдээ эм тоть зарагдсан бөгөөд намайг өндгийг авч болно гэхэд нь маш их баярласан” гэжээ.

Алберт бяцхан өндгийг чүдэнзний хайрцагт хийгээд амьдруулж чадах эсэхдээ эргэлзсээр гэр рүүгээ авч явжээ. Гэртээ ирэнгүүтээ өндгийг инкубаторт хийснээс хойш хэд хоногийн дараагаас итгэл найдвар улам төрж эхлэв. Учир нь өндгөн дотор цүрх цохилж эхэлсэн.

Түүнийг гэртээ авчирснаас хойш даруй 19 хоногийн дараа өндөг хагарч бяцхан ангаахай гарч иржээ. “Би өмнө нь шувуу тэжээж үзээгүй учир надад бүх зүйл шинэ байсан. Түүнийг тогтмол цагт хооллож, ундалдаг байв” гэжээ.

Алберт түүнийг авсан амьтны дэлгүүр рүү ярьж эцэг тоть байгаа эсэхийг лавлаад дэгдээхий нь томортол байлгаж байхыг хүсжээ. Удалгүй дэгдээхий ч өсөж том болж, гоёмсог тоть шувуу болон нисэж ч чаддаг болов. Алберт өнөөх дэлгүүрээс эцгийг нь авчран өдгөө тэднийг хамтад нь тэжээж байгаа аж.

Хумсын чинээхэн бяцхан өндгийг асарсаар шувуу болгосон түүхээ Алберт видео болгон олонд хүргэсэн нь хүмүүст маш их таалагдаж нийтлэгдсэнээсээ хойш долоо хоногийг дараа гэхэд бичлэгийг 15 сая гаруй хүн үзэж, 42 мянган сэтгэгдэл бичээд байна.

trendy.mn™