Нүүр хуудас Лайфстайл Жүжигчин Онон нөхөртөө зодуулсан гэх зургандаа ийм тайлбар хийжээ

Жүжигчин Онон нөхөртөө зодуулсан гэх зургандаа ийм тайлбар хийжээ

Цахим орчинд жүжигчин З.Ононгийн нүдээ хөx няц болтлоо цоxиулсан зураг дэлгэгдэж багагүй шуугиан тариад байсан юм. Уг зураг нь шинэ кино зураг авалтын үеэр авсан зураг бөгөөд тэдний хоорондын наргиа байсан нь нэгэнтээ ил болсон. Тэгвэл уг зурагнаас болж жүжигчин бүсгүй рүү ирэх АНИА нарын сэтгэгдэл, дайралт түүнийг багагүй стрестүүлсэн бололтой.

Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тараах постыг оруулжээ.

“Яааая унтаад сэрсэн чинь аниа нарын коммэнтууд бүр барьж идэхнээ бүр. Та нарт харин зодуулчихсан юм шиг болчихлоо. Бүгд биш л дээ сорри хэсэг бүлэг хүмүүсд

Эргэн тойрны хүмүүсийхээ эрч хүчийг сорж шимэгчидээс нь айчихлаа байна. Нэг юм хэлчих үү та хэд элдэв юман доор хараал ерөөл бичиж хүн загнаж тайвширдаг уу?

Таний өөрийн чинь хар бараан амьдрал л уншигдаад байна. Уучлаарай аниа нараа. Би аниа гэхээр хэдий хэр насныхан нь ойлгомжтой байх!

Дургүй байхад чинь дургүй хүн чинь гарч ирээд байвал дагахаа болих гэж нэг тасарчихсан танийг стрэсдүүлэхгүй сонголт байгаа шүү АНИА нараа!

Та нар шиг л сошиалд өтлөхгүй юм шүү, дүү нартаа амлая. Хэнийг ч байсан загнана, хараана, үр хүүхэд хүртэл элдэвлэнэ, өөрт нь таалагдах заавал ер нь албатай юу

Би ер нь бид нар ээждээ л таалагдаж байвал болоо таньд биш. Өөрсдийн үр хүүхдүүдээ л хийчээцгээ АНИА нараа” гэжээ.