Нүүр хуудас Лайфстайл Б.Сансармаа: Эмэгтэй хүн бие даасан, өөртөө хань болж чаддаг байх хэрэгтэй

Б.Сансармаа: Эмэгтэй хүн бие даасан, өөртөө хань болж чаддаг байх хэрэгтэй

“Өөрийнхөөрөө, гүн, хөгжилтэй” гэх гурван үгээр өөрийгөө илэрхийлсэн тэрээр хамгийн анх ФМ-д хөтлөгчөөр ажиллаж сард 80 мянган төгрөгийн цалин авч байжээ.

Б.Сансармаа 18 настай үе рүүгээ буцаад очвол өөртөө “Бусад хүмүүс юу гэж бодох бол гэдгээс битгий санаа зов. Их уншиж, ажлын зөв арга барилд суралцан цаг мөч бүрээ мэдэрч амьдраарай” гэж захина гэсэн юм.

Харин гадаад хэл сурч буй хүмүүст хандаж “Сурахыг хүсэж буй гадаад хэлэндээ дурлах хэрэгтэй. Би дуу хөгжим, кино зэрэг соёл урлагт нь дуртай учраас англи хэлийг шимтэж сурсан. Зорилгоо тодорхойлж чадвал сурахад илүү хялбар байх болно” хэмээн зөвлөснийг дуулгая.

Тэрээр сүйт залуугийнхаа аливаа зүйлд тайван нухацтай хандаж, хэцүү зүйлсийг ухаалгаар шийддэг зоримог зан чанарт нь болон өөрөөс нь үргэлж хэдэн алхмын өмнө байдагт сэтгэл татагддаг тухайгаа хуваалцсан юм.

Урдаа тавьсан зорилгынхоо төлөө өөрийгөө дайчлан шаргуу зүтгэхийг эрмэлздэг тэрээр “Эмэгтэй хүн бие даасан, өөртөө хань болж чаддаг байх хэрэгтэй” гэдгийг ярилцлагын үеэр онцолж байв.

“Амьдралын үнэ цэн цаг хугацаанд оршдог. Бид хорвоод түр зуур л ирсэн. Мөнхөд энд байх юм шиг энэ орчлонгийн санал болгох зүйлсэд хоргодох биш мөч бүрээ мэдэрч амьдрах нь үнэ цэн юм” хэмээснийг онцлон хүргэж байна.