Нүүр хуудас Зөвлөгөө Бохирдож, xордсон уушгийг эм тангаар бус байгалийн гаралтай дараах 7 аргаар цэвэрлээрэй....

Бохирдож, xордсон уушгийг эм тангаар бус байгалийн гаралтай дараах 7 аргаар цэвэрлээрэй. Уушги чинь дахин шинээр төрсөн мэт болж эрүүлжинэ!

Уушги нь янз бүрийн халдвар, агаарын бохирдлоос биеийг хамгаалдаг байгалийн шүүлтүүр тул уушги эрүүл байх нь бие бүхэлдээ төрөл бүрийн өвчнөөс хол байхад тусална. Харамсалтай нь өдөр бүр амьсгалж буй агаар дахь хо*ртой бодисуудаас болж амьсгалын эрхтэн тогтолцоо асуудалтай тулгардаг. Хуурай ханиалга, цээж хо*рсох, амьсгал давчдах зэрэг нь уушгины ноцтой өвчин болох астма, архаг бронхит, уушгины эмболи болон бусад олон өвчний шинж тэмдэг байж болно. Хэрэв эдгээр тэмдгүүдийн дор хаяж нэг нь танд илэрсэн бол эмчид хандах хэрэгтэй.

Бид өнөөдөр та бүхэндээ уушгиа эрүүл байлгах, хо*р хө*нөөлтэй хүчин зүйлсийн дараа сэргээн засах байгалийн болон энгийн аргуудын жагсаалтыг цуглуулан хүргэж байна.

Унтаж байхдаа толгойгоо дээшлүүл

Унтаж байхдаа толгойгоо 15 градусын өндөрт байлгаснаар салст хоолойноос гарах урсгалыг багасгаж, шөнийн ханиалгахаас сэргийлж чадна. Шаардлагатай өндөрт хүрэхэд нэг нэмэлт дэр хангалттай.

Уушгины цэрээс салахын тулд бусдаас тусламж ав

Дөрвөн хөллөж тонгойгоод, найзаараа нурууны дээд хэсэгт цо*хиж өгөхийг хүсээрэй. Ингэхдээ гараа пөмбийлгөж алганы дотор хэсгийг цохино. Энэ нь уушгины салстыг сулруулж, ханиалгахад тусална.

Гэрээ цэвэрлэ

Гэрт үүссэн мөөгөнцөр таны уушгинд хэчнээн их хо*р х*өнөөл учруулж болохыг та мэдэх үү? Үүний уршгаар үрэвсэл, харшил, астматай болж мэдэхээс гадна уушгины ноцтой өвчнийг ч өдөөнө.

Тиймээс гэрийнхээ өнцөг тохой булан бүрийг сайтар цэвэрлэж, мөөгөнцөр үүсэхээс ямагт сэргийлж байх хэрэгтэй.

Ханиалгаа хо*рьж барих хэрэггүй

Ханиалга нь ханиад томуу хүрсэн үед уушгиа салстаас салгахад тусалдаг байгалийн үйл явц юм. Ханиалгыг хорих нь халдварын ноцтой явцыг үүсгэдэг. Дараагийн удаа ханиалгыг дарах эмийг зөвхөн таагүй мэдрэмж мэдрэгдэх үед эсвэл ханиалгахаа больж чадахгүй үед л хэрэглэж үзээрэй.

Дасгал

Сандал дээр сууж, нуруугаа цэх байлгана.

Хоёр гараа урдаа байрлуулж, амьсгаа авна. Одоо удаанаар гарга.

Хоёр гараа хоёр тийш салган дэлгэж, амьсгаа авна. Одоо удаанаар гарга.

Хоёр гараа дээш өргөж, амьсгаа авна. Одоо удаанаар гарга.

Буцаад эхний байрлалд оч.

10-12 удаа давтаж хийнэ.

Уруулаар амьсгалах

Хамраараа 2-3 секунд амьсгална.

Амьсгаагаа 4-9 секундын турш уруулаараа түрж гаргана

Энэ дасгал нь астма-гийн довтолгоог үр дүнтэй удирдаж, өөрийгөө тайвшруулахад тусална.

Зүү массаж хийх арга

Зүү массажны цэгүүдийн гарын авлагаас үзэхэд таны бие дээр амьсгалах, ханиалгах зэрэг зарим цэгүүд байдаг. Тэдгээрийн нэг нь эрхий хурууны дор байрладаг. Энэ цэг дээр 3 минутын турш хүчтэй дараарай.