Нүүр хуудас Ангилалгүй 60 насандаа жолооч болсон ээждээ хүү нь машин бэлэглэжээ

60 насандаа жолооч болсон ээждээ хүү нь машин бэлэглэжээ

60 настайдаа жолооч болсон эмээд бага хүү нь автомашин бэлэглэжээ. Энэ тухай хүү Б.Батзоригт нь хэлэхдээ:

“Ээж маань 60 насандаа жолооны үнэмлэх авсан. Хүү нь удахгүй гоё машин авч өгнө өө гэхэд үгүй, энэ маань болно. Хөл залгаад хүн гуйхгүй амар байна гэдэг. Миний ээж Гачууртад манааны ажил хийдэг юм. Айлын бага хүү аав, ээжийгээ сайн асарч байх хэрэгтэй. Хүүхдүүдээ өсгөх амьдралын хүнд хэцүүтэй тулгарах бүрдээ аав, ээжээ хайрлах, анхаарах ухаарал ирдэг юм байна” гэсэн юм.

Сонирхуулахад Б.Батзоригт нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд эхнэрийнхээ эмчилгээний зардлыг бүрдүүлэхийн тулд гар утасны модон суурь хийж байжээ.

Тэр цагаас хойш өдгөө модон тавилгын дэлгүүр нээж, долоон хүнийг ажлын байраар хангаад байна.