Нүүр хуудас Лайфстайл Улсын хэмжээнд төрөлт 4.5 хувиар буурчээ

Улсын хэмжээнд төрөлт 4.5 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар 54.515 эх амаржжээ. Төрсөн эхчүүд 54.896 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2541 буюу 4.5 хувиар, төрсөн хүүхэд 2594 буюу 4.5 хувиар тус тус буурчээ.

Тодруулбал, 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс нэг нэгжээр буурсан байна. Улаанбаатарт болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Увс, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.3-0.6 нэгжээр дээгүүр, бусад аймагт 0.1-6.9 нэгжээр доогуур үзүүлэлттэй гарчээ.