Нүүр хуудас Сонирхолтой Одоо болтол чихэнд сонсогдох шиг л болох, ээж нарын амны уншлага болсон...

Одоо болтол чихэнд сонсогдох шиг л болох, ээж нарын амны уншлага болсон 10 өгүүлбэр

Аав, ээжийн дахин дахин хэлдэг амны уншлага болсон олон үгнүүд бий. Гэхдээ тэдний хэлсэн үгсийг бид ч гэсэн өнөөдөр хүүхдүүддээ хэлсээр. Зарим хүүхдүүд бидний хэлсэн үгийг сонсоод шоолж инээдэг, магадгүй тэдний толгойд шууд утгаар нь төсөөлбөл нээрээ л инээдтэй дүр зураг харагдаж байгаа юм. Иймд манай сайт та бүхэнд ээж нарын амны уншлага болсон хамгийн их хэлдэг өгүүлбэрүүдийг хүргэж байна.

1. Би чиний насан дээр байхдаа

Энэ магадгүй бидний хамгийн их сонсдог байсан үг. “Би чиний насан дээр байхдаа” гэдэг энэ өгүүлбэр одоо ч гэсэн чихэнд тодоос тод сонсогдож байгаа биз ээ. Тэгвэл аав, ээж бидний насан дээр юу хийж байв. Хэрвээ мэдмээр байгаа бол яг одоо асуугаад үзээрэй.

2. Би сургууль руугаа явахдаа

Орчин үед сургуулийн автобусанд суух эсвэл ээж, аав хүргээд өгчихдөг болжээ. Харин тухайн үеийн яриагаар бол сургууль руугаа яг л Индиана Жонс шиг адал явдлаар дүүрэн бартаат замтай газраар явдаг байсан гэж хэлдэг.

3. Нүүрээ муухай болгоод байвал том болоод яг тийм царайтай болно.

Нүүрээ муухай болгоод байвал том болоод яг тийм царайтай болно шүү гэдэг үг танил байгаа виз. Хэрвээ энэ үнэн байсан бол бид одоо ямар царайтай байх байсан бол.

4. Хүний хүүхдийг хар, онц мундаг байхад. Тэгсэн чи…

Энэ үгийг бараг сонсоогүй хүн байхгүй биз ээ. Ээжийн хэлж байгаагаар бидний нүдэнд иймэрхүү л харагддаг байж дээ.

5. Малгайгаа өмс

Малгайгаа өмс чихээ дааруулж болохгүй, малгайгаа өмс гадаа наран цохиулна шүү. Энэ магадгүй хамгийн олон давтдаг үг нь байсан байх. Энэ зурган дээр бага зэрэг хэтрүүлсэн байж болно. Гэхдээ малгайгаа байнга өмсөхгүй бол ээжийн санаа зовоод байгаа ш дээ.

6. Муу сурвал хар ажил хийдэг хүн болно

Энэ үгийг ч гэсэн муу дүн авах үедээ байнга сонсдог байсан биз ээ. Ээж нарын бодлоор ирээдүй ингэж харагддаг байсан байх.

7. Том болоод бүгдийг ойлгоно

Асуусан асуултанд маш энгийн хариулт хэлнэ “Чи том болоод ойлгоно” гэж, одоо ойлгоод явж байгаа хүмүүс хэр их байна даа. Магадгүй тэр үед аав, ээж өөрсдөө ч ойлгоогүй байсан байх.

8. Дараа жил гэхэд яг таарна

“Дараа жил гэхэд яг таарна” энэ үгийг зөвхөн гутал эсвэл өвлийн куртка авч өгөхдөө хэлнэ. Тэгээд тэр авч өгсөн хувцсыг нь олон жил өмсдөг байж билээ.

9. Тэр интернетээсээ хайгаад олоорой

Аав, ээжийн нүдээр интернет ингэж харагддаг байж магадгүй.

10. Бидний үед ийм байгаагүй л юм даа

Аав, ээж чинь хуучны үеийн хүмүүс байсан бол хөдөө явж ургац хураах, хөдөө гоё шүү дээ, байгаль сайхан байжээ, загас барих, ойн амьтад, цэвэр агаар ярьдаг байсан уу? Бид юугаа мэдэхэв дээ төсөөлөлд бол иймэрхүү л зүйл харагдана.

trendy.mn™