Нүүр хуудас Зөвлөгөө Б.Энхбат: Зөнөх өвчний эхний шинж тэмдэг уймрах

Б.Энхбат: Зөнөх өвчний эхний шинж тэмдэг уймрах

“Тэнэгрэх буюу зөнөх өвчин”-ий талаарх эмч нарын зөвлөгөөг хүргэж байна.

Хүний тархины гадар үй олон эсээс бүрдэж байдаг.Тэдгээр нь хоорондоо байнга сэрэл солилцож, мэдээлэл дамжуулдаг юм. Гэтэл энэ процесс алдагдаад ирэхээр тэнэгрэх, оюуны хомсдол зэрэг өвчин үүсч эхэлдэг. Тэнэгрэх нь ямар нэг өвчний суурин дээр биш, биеэ дааж үүсдэг. Үүний нэгэн том жишээ бол алцгеймер өвчин юм. Монгол хүний дундаж наслалттай холбоотойгоор энэ өвчин манай улсад маш ховор тохиолддог байсан. Гэвч сүүлийн жилүүдэд энэ өвчний тоо нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Дэлхий нийтэд энэ өвчний шалтгааныг яг нарийн тогтоогоогүй байна.

БГД-ийн эрүүл мэндийн төвийн мэдрэлийн их эмч Ш.Цэцэгмаа:

Алцгеймер буюу тэнэгрэх өвчний шалтгаан нь яг нарийн судлагдаагүй. Ер нь өндөр настай хүмүүст ихэнхдээ тохиолддог. Үүний шалтгаан бол бодисын солилцооны алдагдал, өөрийн суурь өвчин, удамшил, эмийн хор*длого, физик эмийн хүчин зүйл, насны хамаарлаас үүсч болно. Энэ нь 70 дээш насанд тохиолддог. Гэвч хувь хүнээс шалтгаалаад 50 настай хүн ч өвчлөөд байна. Тэр бүү хэл залуучууд хүртэл түр зуураар тусах нь бий. Үүнийг үндсэн өвчин байна уу, хоёрдогчоор үүссэн үү гэдгийг шинжлээд ялгах боломжтой.

“Идэрмэг” мэдрэлийн эмнэлгийн их эмч Э.Энхбат:

Тэнэгрэх өвчнийг үүсгэх олон шалтгаан бий. Үүнээс манай улсад түгээмэл байгаа нь тархины судасны нарийсал, хатуурлууд юм. Мөн архи, тамхины хэрэглээ, гэмтэл зэрэг орно. Манай эмнэлгийн хувд тархины судасны шалтгаантай тэнэгрэх өвчтэй хүмүүс нилээн элбэг ирдэг.

Тархины цусан хангамж олон жил дутагдалтай явснаас болоод тархи үхжээд, хатангиршаад оюун ухааны төв нэрвэгдэж тэнэгрэх өвчин үүсдэг. Нас ахиад ирэхээр судас өөрөө хатуурдаг. Дээрээс нь тамхи, таргалалт, цус өтгөрснөөс болоод тархи цусан хангамжаар дутаад байдаг. Гэхдээ нилээн удаан явсан, даамжирсан үед л тэнэгрэх магадлалтай. Эхлэл үедээ ойрын ой санамж буурах, хөдөлгөөний алдагдалд орох гэх мэт шинж илэрнэ. Аамжимдаа даамжирдаг. Эхэн үед нь ар гэрийхэн нь мэддэггүй. Нилээн юм аа санахаа больсон хойно ирж үзүүлж байна.

-Ямар шинжүүд илэрдэг вэ?

БГД-ийн эрүүл мэндийн төвийн мэдрэлийн их эмч Ш.Цэцэгмаа:

Манай оношлогоо сайжирсан учраас цаад шалтгааныг тогтооход амар болсон. Хэрэв 50-60 настай хүмүүс тэнцвэрээ олохгүй, шээсээ барьж чадахгүй, үйлдлээ хянах чадваргүй болоод байвал нарийн оношлогоог хийлгэх хэрэгтэй.

“Идэрмэг” мэдрэлийн эмнэлгийн их эмч Э.Энхбат:

Уймрах шинж тэмдэг хамгийн эхэнд илэрнэ. Жишээлбэл, саяхан тавьсан юм аа мартах, нэг нэрийг олон давтах гэх мэт. Эндээс л анзаарах хэрэгтэй. Хэрэв та ингээд байгаа бол ном сонин унших, оюун ухаанаа хөгжүүлэх, агаар салхинд гарах гэх мэтээр анхаарна. Хэрэв таргалалттай бол жингээ хасах, даралт ихтэй бол түүндээ анхаарч урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мэдээж нь энэ нь лавшраад өөрт нь тухгүй, ар гэрийнхэнд нь анзаарагдаад ирсэн бол эмчид яаралтай хандах нь зүйтэй. Сүүлийн үед судасны ханын өөх тос хайлуулах, цус шингэлэх эм гарсан. Эдгээрийн эмчийн заавраар хэрэглэх ёстой.

-Эмчилгээний талаар?

БГД-ийн эрүүл мэндийн төвийн мэдрэлийн их эмч Ш.Цэцэгмаа:

Шинж тэмдгийн л эмчилгээ хийдэг. Үүнийг бүрэн төгс эдгээх эмчилгээ дэлхий нийтэд нээгдээгүй байна. Энэ бол голдуу удамшил дагасан хүнд эмгэг. Тухайн хүнээс шалтгаалж эмчилгээний хэлбэр үе шат хамаарна. Удамшлын шалтгаан нилээд хувийн эзэлдэг гэсэн тоо байдаг. Гэхдээ манай улсад генийн түвшинд оношилж чадахгүй болохоор тоо баримт байхгүй.

“Идэрмэг” мэдрэлийн эмнэлгийн их эмч Э.Энхбат

Тэнэгрэлийг эргэх явцтай, эргэшгүй даамжрах явцтай гэж хоёр ангилна. Алцгеймер гэх мэтийн анхдагч тэнэгрэх өвчнүүд цаашаа даамжирч явдаг. Тиймээс даамжрахыг нь удаашруулна уу гэхээс эдгээнэ гэж байхгүй. Харин эргэх явцтай өвчин гэдэг нь уур бухимдал, стресс, цусан хангамжийн дутагдалтай холбоотой байдаг. Мөн ар*хинд до*нтсонтой холбоотойгоор тэнэгрэх өвчин их үүсдэг. Эдгээр хүмүүсийг цусан хангамж дутагдсаныг нь сайжруулж, ар*хинд дон*тсоныг нь гаргаж эмчилдэг. Гэмтлийн гаралтай тэнэгрэл үүснэ л дээ. Үүнийг бол эргэшгүй гэж үзнэ. Муудаад байхгүй ч бас сайжраад байдаггүй. Нэгэнт тархинд эргэшгүй өөрчлөлт орчихсон учраас яг тэр чигтээ л байдаг.

“Идэрмэг” мэдрэлийн эмнэлгийн их эмч Э.Энхбат:

Ар*хи нь тархийг их хо*рдуулж, ү*хжүүлдэг. Манай эмэнэлэгт ирж байгаа хүмүүсийг харахад гэр бүлийнхэн нь дандаа авчирдаг. Өөрөө ирэхийг хүсдэггүй. До*нтсоноо ч хүлээн зөвшөөрдөггүй. Манайх сэтгэцийн нарийн мэргэжлийн эмнэлэг биш учраас ар*хинд хо*рдсон тархийг эмчлэх чиглэлд анхаардаг. Харин дараа нь энэ хүн СЭМҮТ-д хандаад ар*хинд до*нтох эмчилгээгээ давхар хийлгэх шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол энэ хүн аажимдаа тэнэгрэнэ гэсэн үг. Хүмүүс ярьдаг. Энэ ар*хи уухаараа агсан тавьсан, эсвэл сог*тохоороо дэмий юм ярьдаг, маргааш нь шартахаараа ууртай болдог гэдэг. Энэ бол тэнэгрэлийн эхлэл явагдаж байна гэсэн үг. Ер нь тэнэгрэл өвчин зан чанарын өөрчлөлт их үүсгэдэг. Сүүлдээ бүр юм санахаа байдаг.

Тэнэгрэх өвчин үүсгэдэг шалтгаануудын нэг нь стресс. Хүн стрессээ зөв тайлж чадаж байгаа эсэхээс хамаарч эрүүл мэнд ихээхэн хамаарч байна. Сэтгэл зо*воож байгаа асуудлаа хэн нэгэнд уудалж ярих, мэргэжлийн сэтгэл зүйчид хандахаасаа илүү дотроо хадгалах, ар*хи, там*хи, ман*сууруулах бодис хэрэглэх зэргээс үүдэж тэнэгрэх өвчнөөр өвчлөх нөхцөлөө бүрдүүлдэг байна.

Стресс тайлах аргууд:

1.Өдөрт 20-30 минут алхах. Амьдралаа эргэцүүлэн бодож алхаарай.

2. Хоногт дор хаяж 8 цаг унтах.

3. Намуухан хөгжим сонсож, бясалгал хий.

4. Бусадтай харилцахдаа өөрийн хүрээний хүмүүсээр хязгаарлах хэрэггүй.

5. Хааяа ч болов ганцаараа байж сур. Тайван газах суугаад анхаарлаа төвлөрүүлэрэй.

6. Спортоор хичээллэж хэвш.

7. Гадаад хэл сурах.

8. Бусдын хийсэн буруу зүйлийг өршөө.

9. Уйтгар гунигаа мартах гэж шаргуу ажиллах хэрэггүй.

10. Шинэ хүмүүстэй танилцаарай.

11. Өглөө сэрээд сайхан ирээдүйн талаар мөрөөдөөрэй.

Манайхан стрессээс болоод мартаж санаж, нойргүйддэг. Энэ бол тэнэгрэх өвчин биш. Тийм учраас стрессээс хамгаалах аргуудыг турших хэрэгтэй. Жишээлбэл, амьсгалаа зөв авах байна. Энгийн дасгалуудын тайван нөхцөлд хийх хэрэгтэй. Цайны цагийнхаа тавхан минутыг өөртөө зарцуулах хэрэгтэй.