Нүүр хуудас Сонирхолтой Холын тээвэр хийх чингэлэгт санамсаргүй орж нуугдсан муур 3 долоо хоногийн турш...

Холын тээвэр хийх чингэлэгт санамсаргүй орж нуугдсан муур 3 долоо хоногийн турш усгүй явсан ч амьд үлдэж чадсан гайхалтай түүх

Холын замд эртнээс л бэлдэх хэрэгтэй. Замд юу эсэх тохиох вэ, сайн л бэлтгэлтэй яв гэдэг. Энэ удаад Украины гудамжны муур алсын тээвэр хийхээр машинд ачсан байсан контейнерт санамсаргүй ороод нуугдчихжээ.

1 дүгээр сарын 14-нд Украины тээврийн компани болох “Star Shine Shipping” өөрийн фейсбүүк хуудсандаа нэгэн муурын түүхийг нийтлэн оруулжээ. Муур Украинаас Израиль хүрэх 3 долоо хоногийн алсын тээвэр хийх нэгэн ачааны машинд ачсан контейнерт орж нуугдсан байж. Тасалбаргүй “туулайчилсан” зорчигч энэ хугацаанд контейнерт ачсан байсан чихрээр хооллож байсан нь эсэн мэнд эцсийн цэг дээр очиход нь тусалжээ.

Муур 3 мянган километр замыг туулах адал явдалтай учиржээ

Ачаа ачиж байхад контейнерт нууцаар орсон бөгөөд хэнд ч мэдэгдэлгүй тэндээ үлджээ

3 долоо хоногийн дараа тасалбаргүй зорчигчийг Израильд олж илрүүлсэн байна. Муурыг олсон ажилтнууд муур энэ урт замд эрүүл саруул үлдэж чадсанд үнэхээр их гайхжээ. Яагаад гэвэл контейнерт ямар ч ус байхгүй, түүний идэж болох цорын ганц зүйл нь чингэлэгт ачиж явсан чихэр байв.

Муур байгаа амттаныг ч хэтрүүлсэнгүй, зөвхөн тавиур дээр ил байснаас л иджээ

Итгэмээргүй юм, гэхдээ л ийм зүйл тохиолдлоо. Энэ их холын замд муур амьд үлдэж чадсан нь үнэхээр гайхалтай. Бяцхан аялагчийн биеийн байдал сайн байгаа, тун удахгүй хувийн унаандаа суулгаад эх нутагт нь хүргэж өгнө гэж Одессийн тээврийн компанийн захирал «Star Shine Shipping» фейсбүүк хуудсандаа бичжээ.

trendy.mn™