Нүүр хуудас Ангилалгүй Д.Галбаяр: Мөөжиг бид хоёр анх танилцсан түүх их л тод санагдаж байна

Д.Галбаяр: Мөөжиг бид хоёр анх танилцсан түүх их л тод санагдаж байна

Найруулагч, жүжигчин Д.Галбаяр сонирхолтой дурсамжаа хуваалцжээ. Тэрбээр:

Бид хоёр анх танилцсан түүх их л тод санагдаж байна. СУИС vs КУДС гэж оюутнууд хоорондоо битүүхэндээ өрсөлддөг байсан нэгэн үед КУДС-аас “Захиалгат инээд” гэж нэгэн хамтлаг төрөв шүү. Тэр хамтлагийн гол хоёр хүн нь Вампис, Мөөжиг хоёр. Яагаад ч юм надад ямар ч гэм хийгээгүй байхад л тэр нөхдөд би маш дургүй байж билээ.

Хмм хачин халтайсан юмнууд эд нарын хүн инээлгэнэ гэж юу байдаг юм. /Яааа дэлхий багадсан оюутан нас шүү дээ ойлгоно биз./ Тэд нар дундаас хамгийн их үс босгодог нь Мөөжиг. Харахаар л уур хүрнэ. Күэ энэ нэг далдайсан баагий ядаж байхад өөртөө юун ч итгэлтэй юм бэ дээ кккккк.

Ингээд төгсөх курсд орж студи байгуулаад клип реклам шуу юм хийгээд явж байлаа. Тэгсэн нэг өдөр ажлын хаалга зөөлхөн тогшиж байна.

Хэн бээ? Ор ор л гэлээ. Үүд онгойж орж ирсэн нөхөр нь нөгөөх шалтгаангүй үзэн ядагч Мөөжиг маань зогсож байлаа. Мань эр хөдөө орон нутгийн тоглолтынхоо рекламыг хийлгэх санаатай яваа нь энэ аж. Мөөжиг орж ирээд шууд л хамаг асуудлаа яриад хамгийн гол нь реклам хийлгэх мөнгө надад байхгүй гэж шуудхан хэлэх нь тэр. Бод доо! Битүүхэндээ үзэн ядагч маань дээр нь мөнгөгүй. Чорт юмаа… Тэрэнд байгаа нь л “Залуу хүний замын хүзүү уртаа хөгшөөн” гэсэн нэг үг л байлаа. Тэр үгээ над дээр орж ирэхээсээ өмнө даруй арван хүнд хэлсэн нь тодорхой байлаа. Ингээд реклам дуусаж мань эр ч баярлаж салахын даваан дээр Мөөжиг хэлж байна.

Хөгшөөн Амрита орох уу, манай нэг найзын бар юм аа. 24 нас шүргэж яваа залуу юугаа боддог юм бэ “ОК” л биз дээ. Нэг мэдсэн Мөөжиг мань хоёр барыг тарааж байдаг шүү. Мань хоёрын темп, ритм нийлнэ гэж… Тэр орилно…би орилно…Тэр үсчинэ…Би ч үсчинэ… Хэд хоногийн дараа коктайлын Цоом, Өскө, Инхаа нар студи дээр ирлээ. Мөөжиглөгч байж байхаар барахгүй студийн захирал шахуу даам гарч суув. Энхбаяр Цоомын чихэнд шивнэж байна.

Энэ Галаа, Мөөжиг хоёр хэдийдээ ийм сайн найз болчихсон юм? Ингэж л анх найзтайгаа ямар ч шүүлтүүргүй танилцаж нөхөрлөөд 16 жилийг ардаа үджээ хэмээн дурсамжаа хуваалцлаа.