Нүүр хуудас Ангилалгүй Замын-Үүд, Эрээний боомтыг хаалаа

Замын-Үүд, Эрээний боомтыг хаалаа

БНХАУ-ын Эрээн хот өнөөдрөөс эхлэн халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоожээ. Ийнхүү Замын-Үүд, Эрээний боомт түр хугацаагаар хаагдаж байгаа аж.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад хөл хориог хамгийн багадаа 14 хоногийн хугацаатай тогтооно гэх мэдээлэл байна.

Манай талаас халдвар тээвэрлэгдэн очсон гэж үзээд, хилийн боомтын үйл ажиллагааг хааж байгаа юм байна. Хилийн боомт хаагдсан тул Эрээн хотод их хэмжээний ачаа тээвэр саатах нөхцөл бий болж байгаа нь бизнес эрхлэгчдийн бухимдлыг төрүүлж байна.