Нүүр хуудас Зөвлөгөө Эдгээр 7 хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдэд өгөхдөө анхаараарай

Эдгээр 7 хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдэд өгөхдөө анхаараарай

1. Шоколад

Энэ нь хүүхдийн шүдний өсөлтөнд сөргөөр нөлөөлдөг бөгөөд түүнд агуулагдах каффейн нь хүүхдийг хэт идэвхтэй болгодог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Каффейн нь тархины мэдрэлийн үйл ажиллагааг тайван байдалд шилжих, нойр хүрэх зэрэгт нөлөөлөх аденозин гэх рецепторын эсрэг үйлчилснээр энергийн үүсэлтийг эрчимжүүлж үйлчлэх хугацаандаа сэргэг байлгах үйлчилгээ үзүүлдэг. Хүүхдийн тархи насанд хүрсэн хүний тархинаас эмзэг байдаг. Тиймээс хүүхдүүд илүү үүссэн энергиэ хэрхэн зарцуулж мэдэхгүйгээс болоод хэт хөдөлгөөнтэй болох, сахилгагүйтэх, ядарсан хэдий ч унтах цагтаа унтаж чадахгүй байх зэрэг тохиолддог. Үүнийг л хэт идэвхтэй гэж нэрлэж байгаа юм. Шоколадаас гадна кофе мөн каффейн агуулдаг.

2. Самар

Дөрвөөс доош насны хүүхдэд бүрэн хориглоно. Самар нь харшил үүсгэх, мөн жижиг хэсгүүдэд нь хүүхэд хахах аюултай.

3. Үнээний сүү

Үнээний сүүний уураг нь 1 хүртэлх насны хүүхдэд харшил үүсгэхээс гадна бөөр гэмтээх, цус багадалт үүсгэх эрсдэлийг дагуулдагаас гадна диатез зэрэг харшилтай болох ч магадлалтай. Учир нь сүүнд агуулагдах том хэмжээний уургуудыг боловсруулах чадваргүй байдаг. Тиймээс эхийн сүүнээс өөр сүүг хэрэглэхгүй байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Эрт үеийн уламжлал байгаа ч цаг хугацаа өөрчлөгдөхтэй зэрэгтэй хүний бие ч бас эмзэг мэдрэмтгий болж байна. Мэдээж 1 наснаас хойш өгөхөд эрсдэл бага учир асуудалгүй юм шүү.

4.Исгэлэн жимс

Нимбэг жүрж зэрэг исгэлэн жимс нь харшил үүсгэхээс гадна хүчиллэг чанартай учир хүүхдийн ходоодонд сөрөг нөлөөтэй.

5. Зөгийн бал

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ шалтгааны улмаас 1 нас хүртэлх хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг. Учир нь бага насны хүүхдэд ботулизм хэмээх амь насанд аюултай хордлогот өвчинг үүсгэх шалтгаан болдог. 1-ээс доош насны хүүхдийн дархлаа гүйцэд хөгжөөгүй байдаг учир ботулизм тусах эрсдэлтэй байдаг. 2-оос дээш насанд харьцангуй эрсдэл багатай гэж үздэг.

6. Хиам болон ил галд шарсан мах

ЭДгээр нь нитратыг өндөр хэмжээгээр агуулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар нитрат нь хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон.

7. Өндөг

Өндөг нь хүүхдэд харшил үүсгэх эрсдэлтэй учир 3-аас доош насны хүүхдэд өгөхийг хориглодог. Одоо хүртэл өндгийг хүүхдэд яг хэдэн наснаас өгөх нь мэтгэлцээнтэй асуудлын нэг байгаа ч олон улсын хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарын холбоодын өгч байгаа зөвлөгөөнд 3 хүртэлх нас гэж бичих болсон. Америкийн Хүүхдийн эмч нарын холбооноос гаргасан 2000 оны удирдамжинд 2 нас гэж заасан байдаг. Мөн яг нярай үед илрэхгүй ч 16 насанд нь харшил болон хэлбэржих нь элбэг байдаг байна. Мэдээж тухайн гэр бүлд өндөгний харшилтай хүн байхгүй бол эмчтэйгээ зөвлөн өндгийн шараас эхлэн өгч болно. Хэрэв ямар нэгэн харшлын урвал үзүүлэхгүй бол өөр шинэ төрлийн хүнсний зүйл туршихгүйгээр 3 хоног дараалан бага багаар өгөхөд асуудалгүй бол аюулгүй гэж үзээд үргэлжлүүлж болно.