Зөвлөгөө

Савны хий үүсэх гол шалтгаан буюу түүнийг гаргах нь

0

Савны хий буюу голын хий үүсэх шалтгаан Савны хий буюу Гол сувгийн хий хөөх бариа: Хүний биед Хий, шар , бадгана 3 тэнцүү хэмжээгээр явагдаж байх ёстой.

Эдгээр 3-н нэгдэлийн нэг нь болох Савны хий ихдэх юм бол хүний биед хийсвэр өвчин үүсэж эхэлдэг.

Савны хий ихсэх болон хийдэх нь дараах шинж тэмдэгээр илэрнэ. Гэдэс дүүрэх, хэвлийгээр цанхайх Өтгөн хатах, Нойргүйдэх, тайван бус амарч чадахгүй байх, ууц нуруугаар өвдөх, зүрх өвдөх, толгой эргэх, хоолны шингэц муудах, таргалах буюу хавагнах эдгээр зовиур илэрхээс гадна охид бүсгүйчүүдийн гол дайсан болсон хэвлийн хэсгээр таргалах, төрсний дараах гэдэсний агшилт муудаж сав сунамтгай хэвээр үлддэг.

Савны хий үүсэх гол шалтгаанууд

  1. Төрсний дараа гам алдалт
  2. Хэвлийн хөндийн нээлттэй буюу дурангийн хагалгаа
  3. Бөөрний хүйтэн хий
  4. Аборт
  5. Хүзүү ,хоолой, Гар хөл, үе мөчнөөсөө даарах
  6. Гаазтай ундаа ус буюу хийжүүлсэн бүтээгдэхүүн хэт их хэрэглэснээс үүдэлтэй.

Охид бүсгүйчүүд ээжүүд та бүхэн маань Савны хий гаргах бариа хийлгэснээр дээрх дурьдсан зовиурууд бүгд арилхаас гадна 4-12 кг хүртэл дотороосоо эрүүлжиж аажмаар турдаг. Учир нь хүний биеийн доторх хаван болон хий хөөгдсөнөөс бие эрүүлжиж турах, гэдэс татрах , сэтгэл санаа тайван болж эрч хүчээр дүүрэн болдог. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэе. Савны хийг дангаар хэзээч гаргуулаж болохгүй яагаад гэхээр хий цохиж хүйтэн хийн өвчлөл үүсэх аюултай. Ходоод , зүрхний бөөрний гол сувагын хийг цуг гаргаж байж үр дүнтэй

Болзож буй залуу хосыг хараад Хайр Хагацал хоёр зогсож байлаа

Previous article

Хомхой долоохоос урьдчилан сэргийлээрэй

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн