Нүүр хуудас Зөвлөгөө Хөгширсөн хойноо ээж болохын сайн муу талууд

Хөгширсөн хойноо ээж болохын сайн муу талууд

Одоо үед хожим нь хүүхэдтэй болох илүү түгээмэл болсон байна. Үүний шалтгаан нь янз бүр байж болно. Карьер, амьдралын найдваргүй байдал, өөрийнхөө төлөө амьдрах хүсэл, эсвэл зүгээр л энэ үүрэг хариуцлага хүлээхэд бэлэн бус байдал зэрэг.

Хамгийн чухал зүйл бол энэ бол таны амьдрал, таны сонголт. Хэрэв та 40-өөс дээш насандаа ээж болохыг хүсч байвал жирэмсний хожуу үеийн давуу болон сул талуудын талаар мэдэж байх хэрэгтэй.

Давуу талууд :

1. Илүү урт наслах боломжтой

Хожим нь хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд урт наслах магадлал өндөр байдаг. Судалгаанаас үзэхэд 29 нас хүрээгүй байхдаа сүүлчийн хүүхдээ төрүүлсэн хүмүүс 95 наслах боломжийг 50%-иар бууруулдаг гэж гарсан байна. Үүний шалтгаан нь генетик байж болно. Хэрэв тэр насанд эмэгтэй хүний нөхөн үржихүйн систем сайн ажилладаг бол энэ нь хөгшрөлттэй холбоотой бусад процесст мөн хамаарна. Гэсэн хэдий ч хүүхэд төрүүлэх, урт наслах хоёрын хоорондын харилцаа нь ихэвчлэн 3 ба түүнээс доош хүүхэдтэй эмэгтэйчүүдэд зөвөөр тодорхойлогддог.

2. Тархины үйл ажиллагаа залуугаараа байх болно

Өөр нэг судалгаагаар хожуу үеийн жирэмслэлт ба эмэгтэйн төрсний дараах үеийн тархины үйл ажиллагаа, санах ойг харуулсан байна. Тархины олон талт ажлын даалгавруудыг багтаасан олон тооны туршилтуудын үр дүнд ийн дүгнэлт гаргажээ. Ялангуяа 35 наснаас хойш хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд санах ой сайтай байдаг.

3. Та энэ насандаа илүү ухаалаг, илүү туршлагатай байх болно.

Арай илүү оймс элээсэн нь илүү туршлага, мэдлэгтэй байдаг нь нууц биш. Та өөрийнхөө 20 болон 30-тай байхдаа ямар байсан гэдгээ харьцуулаад үзээрэй. Одоо эдгээр жилүүдэд хүүхэд өсгөхийн ялгааг төсөөлөөд үз дээ. 40-өөс дээш насны эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн хувьд илүү тогтвортой байдаг учраас хүүхдүүддээ илүү тэвчээртэй хандаж, хүмүүжилд нь илүү анхааралтай хандуулдаг.

4. Энэ насанд ихэнхи хүмүүс санхүүгийн хувьд тогтвортой болсон байдаг.

40 нас хүртлээ ихэнх эмэгтэйчүүд ажил мэргэжилтэй болсон ч өөр өөр чиглэлээр өөрсдийгөө туршиж үзэхийг хүсч, ажлын байраа байнга сольж, эсвэл тогтворгүй орлоготой ажилладаг. Хожим нь хүүхэдтэй болсон эмэгтэйчүүд өөрийн хүсэл сонирхол карьераа аль хэдийн олсон тогтсон орлоготой байдаг тул хүүхэддээ илүү анхаарлаа хандуулхаас гадна, элдэв зардалд санаа зовох шаардлагагүй болно.

5. Энэ үед хүүхдүүдтэйгээ бүхнийг туршиж үзэх завтай болсон байдаг.

Үдэшлэг, зугаа цэнгэл хийх хугацаа хангалттай хугацаа өнгөрсөн бөгөөд одоо гэр бүлд орох цаг болжээ. 40 насандаа та маш олон хөгжилтэй дурсамжийг хуримтлуулж, дэлхийгээр аялж, найзуудтайгаа хангалттай хөгжилдөж чадсан байх, гэхдээ хамгийн сүүлд нь бүгд л гэр бүл болцгоодог. Энэ үед та төрсний дараа харамсаж , хүсэх зүйлгүй бүхнээ хүүхэддээ зориулж чаддаг.

Сул талууд :

1. Жирэмслэх магадлал багасдаг

Жил ирэх тусам эмэгтэй хүн жирэмслэх боломж хомс байдаг. 32 наснаас эхлэн жирэмслэх магадлал мэдэгдэхүйц буурч эхэлдэг. Өндөг эсний тоо буурч, үржилийн боломж бага байдаг. Өндгөвчнаас буруу ялгаруулалт үүсч, эрүүл бус өндгөн эс ялгарах магадлал нэмэгддэг. Гэхдээ бүү санаа зовоо, учир нь өнөө үед донорын өндөг хэрэглэх болон жирэмслэх олон боломж бий болсон.

2. Зулбах эрсдэлтэй

Зулбах эрсдэл нь нас ахих тусам нэмэгдэж, 45 наснаас хойш 50% ба түүнээс дээш түвшинд хүрч болно. Мэдээжийн хэрэг, энэ нь бүх насныханд тохиолдож болох зүйл. Гэхдээ наснаас шалтгаалсан өөрчлөлт нь бидний биед нөлөөлж, дааврын болон умайн үйл ажиллагааг бууруулж, ураг хугацаанаас өмнө гарах эрсдэлийг нэмэгдүлдэг.

3. Та ясны сийрэгжилттэй болох эрсдэл өндөр байдаг.

Хожим төрөх нь ахимаг настай эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Судалгаагаар 35 наснаас хойш хүүхэд төрүүлсэн хүмүүс энэ өвчнөөр хоёр дахин их өвчилсөн байна. Тиймээс хөгшрөлтийн үед ясны сийрэгжилтийн магадлалыг бууруулахын тулд жирэмсний үед ясанд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

4. Дутуу төрөх эрсдэлтэй

Нас ахих тусам хүүхэд эрт төрөх магадлалтай ихэсдэг бөгөөд жин багатай байдаг. Нэг судалгаагаар нас нь бусад сөрөг хүчин зүйлээс үл хамааран дутуу төрөх шалтгаан болдог гэсэн байна.

5. Чихрийн шижинтэй болж магадгүй

Чихрийн шижингийн энэ хэлбэр нь түр зуурын шинжтэй бөгөөд жирэмсэн үед хангалттай хэмжээний инсулин агуулаагүй байдаг. 40-өөс дээш насны жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ нь жирэмсний хүндрэл үүсэх эрсдлийг 74% -иар нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс жирэмсний үеийн чихрийн шижингийн шинжилгээг хийлгэх нь чухал бөгөөд үр дүнгээс хамааран эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Жирэмслэлт нь ямар ч насныханд сул талтай байж болно. Эхийн эрүүл мэндийн байдлаас их зүйл шалтгаалдаг. Хэрэв та 40 наснаас хойш ээж болохыг шийдсэн бол өөртөө онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.