Дэлхий

Баян бизнесмэн өөрийг нь гуйлгачин байхад туслаж байсан бүсгүйд 21 жилийн дараа гайхалтай бэлэг өгжээ

0

Хятадын баян бизнесмэн өөрт нь өгөөмөр сайхан сэтгэлээр тусалсан эмэгтэйг 160 мянган доллар буюу 1 сая юаниар урамшуулжээ. Энэ түүх 1993 онд 17 настай хүү Хи Ронфенг ядуу гэр бүлээ тэжээхийн тулд Жежиан мужийн Тайжоу хотын гудамжинд гуйлга гуйснаар эхэлсэн юм. “Би хоёр найзтайгаа хамт ажил хайсан ч амжилт олоогүйучир гудамжаар сохор зоосгүй хэрэн тэнүүчилж, бүр өмсөх гутал ч гүй өлсөж, цангадаг байлаа. Ингээд гуйлга гуйдаг болсон. Хамаг аргаа барсан хэцүү үед минь нэгэн эмэгтэй гараа сунгасан” хэмээн Ронфенг эргэн дурсав.

Дай Шингфен хэмээх тэр эмэгтэй нөхөртэйгөө хамтран гоймонгийн дэлгүүр ажиллуулдаг байжээ. Тухайн үед Шингфен хүүхдүүдийг нэг өрөө гэртээ аваачиж, хооллож ундлан, цэврүүтсэн хөл гарыг нь угааж өгсөн гэдэг. Мөн өөр хотод очиж ажиллах боломжийг нээж өгөн, галт тэрэгний тасалбарын мөнгө өгөөд буцаасан байна. Тэр үед Шингфен “Их мөнгөгүй байсан ч гэсэн бүх юм болно. Гагцхүү сайн хүн болох ёстой” гэж хүүхдүүдэд захисан байна. Түүнээс хойш Хи Ронфенг тасралтгүй хөдөлмөрлөсөөр “Jiu Jiu Li Feng” группын эзэн болжээ. Тэрээр 21 жилийн өмнө өөрт нь сайхан сэтгэлээр тусалсан “үл таних” эмэгтэйтэйг олж уулзсан байна.

Хөгширсөн хойноо ээж болохын сайн муу талууд

Previous article

Таны арьсыг эрүүлжүүлэх сайн нөлөөтэй 7-н хүнс

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.