Нүүр хуудас Зөвлөгөө Тараг болон ганга өвсөөр үс өтгөрүүлэх Монгол арга

Тараг болон ганга өвсөөр үс өтгөрүүлэх Монгол арга

Ганга өвс ба тарагний гайхамшигийн талаар биедээ мэдэрч байгааг хуваалцах хэрэгтэй гэж бодсоны үндсэнд нийтэллээ. Үс нь урдаасаа халцарч байгаа бол бараг нэмэргүй нэмүүлэхгүй байх арга хэмжээ л авсан нь дээр гэж олон удаа сонсож явахад ямар олигтой байхав дээ. Гэтэл аз тохиож үс ургуулдаг өтгөрүүлдэг Монгол арга байж таарлаа.

Хийх арга нь их энгийн:

1. Тараг (лаазтай биш бүрсэн тараг) ийг халуун дулаан газар байлгаж маш сайн исгэх.

2. Ганга өвсний байван бэлдэх. Ганга өвсийг усанд ахиухан хийж буцалгаад усыг нь шүүж авах

3. Иссэн тарагаа толгойдоо түрхээд 5 хором ( минут) байлгана. Үүнээс хэтрүүлдэггүй гэсэн шүү.

4. Тараг түрхсэн толгойгоо шүүж авсан ганганы буцалгасан усаараа сайтар зайлж угаана. Ганганыхаа усыг сайн бүлээн болсоны дараа угаахаа мартваа толгойгоо түлчихвээ кк. За ер нь ингээд гол үйл нь болчихож байгаа юм. Аа бас нэг зүйл хэрэгтэй.

5. Гангаар угааж зайлсаны дараа үсээ алчуураар хөнгөхөн цохиод өгөх хэрэгтэй гэсэн шүү. Бас дараа нь үсээ дагууд нь сайн самнах нь чухал.

Мэдээллийн эх сурвалж: trendy.mn™