ЗөвлөгөөЭрүүл Мэнд

Нүдний харааг эрс сайжруулах цогц дасгалууд

0

Техник технологи хөгжиж бүх л зүйл дэлгэцний араас хийж боломжтой болж байна. Ингэснээр мэдээж ямар ч ажил хялбар болж эхлэсэн ч нүдэнд тань хамаг ачаалал нэмэгдэж байгаа.  Тиймээс бид оффис дээрээ түр амрах зуураа хийх хялбар нүдний дасгалуудыг хүргэе.

Зөвлөгөө: 1

Хэрвээ таны хараа төрөлхийн муу бол тусгай эмчилгээ болон хагалгааны тусламжтай сайжрах болно гэдгийг сануулж байна. Компьютер, телевиз, бусад шалтгааны улмаас таны хараа муудсан бол эмчид заавал үзүүлэхийг зөвлөж байна. Эдгээр хүчин зүйлсээр хараа муудсан бол өөртөө тохирсон шил зүүснээр таны хараа эргэн хэвэндээ орно.

Зөвлөгөө: 2

Та оффисын ажилтан бол өдөрт 10 минутыг заавал нүдэндээ зориулаарай. Тасралтгүй 5 – 10 цаг компьютерийн өмнө суусан хүний нүд улайж, хорсдог. Тиймээс та гараа хүйтэн усаар угаагаад алгаа нүдэн дээрээ тавь. Энэ нь компьютерийн хорыг гадагшуулуулдаг.

Зөвлөгөө: 3

Өглөө сэрээд 2 – 3 минут нүдэндээ массаж хийх хэрэгтэй. Массаж нүднийг харааг сайжруулах болно.

Зөвлөгөө: 4

Нүдний хараагаа сайжруулах арга бол ойроос алсыг харах явдал. Эхлээд та хуруугаа хар, дараа нь ширээн дээр тавьсан зүйлсийг хар цаашлаад хаалга эсвэл шүүгээг хар. Нэг зүйл рүү удаан харах хэрэггүй. Аль болох хэмжээ болон байрлал нь өөр өөр газарт байгаа зүйл руу харах хэрэгтэй.

Зөвлөгөө: 5

Та тохойгоо нуглаад эрхий хураагаа гарга. Хуруу руугаа 15 секунт хар. Дараа нь тохойгоо нугалахаа боль. Гараа шулуун болгоод эрхий хуруугаа гараад дахин хуруу руугаа хар. Энэ мэтчилэн энгийн дасгалаар хараагаа сайжруулах боломжтой.

Зөвлөгөө: 6

Та эгц суугаад шал руу хар. Тэгээд төсөөлөл дотроо шалан дээр 8 тоо зур. Дараа нь байршлаа өөрчлөөд тааз, цонх зэрэг дээр 8 тоо зур. Энэ арга нүдний харааг сайжруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон.

Зөвлөгөө: 7

Өглөө гүйх үедээ замын эсрэг талын байшин эсвэл хашаа руу хар. Ер нь хол байгаа зүйл рүү анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй.

Зөвлөгөө: 8

Хараа сайжруулах дасгал. Эгц харж суугаад нүдээрээ дээшээ, доошоо, баруун, зүүн зүг рүү хар. Зөвхөн нүдээ хөдөлгөх ёстой.

Зөвлөгөө: 9

Нүдээ нухах, оролдох, хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь нүдний хараанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг санааарай.

Мэдээллийн эх сурвалж: wikihow.com, trendy.mn™

Тараг болон ганга өвсөөр үс өтгөрүүлэх Монгол арга

Previous article

Ганга өвс элгийг эмчлэхээс гадна уушгийг тань бүрэн цэвэрлэнэ

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.