ХоолЭрүүл Мэнд

Ганга өвс элгийг эмчлэхээс гадна уушгийг тань бүрэн цэвэрлэнэ

0

Ганга өвсний ач тусыг Г.Сайнбаярын Дарьганга эмийн ургамал номноос хүргэж байна. Ганга өвсөнд К амин дэм болон төмөр, мангани, кальци зонхилон агуулагддаг байна.

Ганга өвс нь хеликобактер пилори хөнөөх, нүдний хараа, хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулах, анхаарал төвлөрүүлэх, мөөгөнцрийг устгах, бие эрхтнийг ариутгах, халдваргүйжүүлэх, хорт хавдрыг эсэргүүцэх, өвдөлт ханиад намдаах, тайвшруулах, нойрсуулах, цэвэршүүлэх, үрэвсэл дарах, туулгах, хөлөргөх, цэр ховхлох, шимэгч хорхой, хортон шавьж, нохой бөөс, хилэнц хорхойг устгах, шээс хөөх, шарх эдгэрүүлэх, ходоодны хүчиллэгийг ихэсгэх эмийн үндсэн үйлдэлтэй ургамал юм.

Хэрэглэх заалт:

Ганга өвсийг бүгшүүлэн ханиах, астма, сүрьеэ, бронхит, уушигны зогсонгшил, эхийн эхэс үлдэх, цээжний эд эсийг анагаах, гэдэс дотор эвгүйцэх, хамрын шуухниа, шар тайлах, толгой өвдөх, арьсны үрэвсэл, биеийн юмыг зохицуулахад хэрэглэнэ. Мөн ам, хоолойгоо зайлах, амны хөндий, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн өвчин зэрэгт хэрэглэнэ.

Хэрэглэх үндсэн арга:

1-2 хоолны халбагыг 400 мл усанд хийж 1 – 2 минут буцалгаад, 1 – 2 цаг хандалж шүүнэ. Өдөрт 70 – 100 мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна. Нэг удаагийн сувилгаа: 14 – 21 мэдрэлийн зовиурт 6-12 сар ууна хоног. Завсарлага: 14 хоног.

Архинаас гаргах жор:

Дээр дурдсан аргын дагуу гангын идээшмэлийг 15мл цагаан архиар даруулж ууна. Архи уухын оронд зөвхөн үнэртсэн ч болно. Ихэнхи тохиолдолд 20 минутын дараа дотор муухай оргиж огиулна. Зарим хүн маргаашаас нь эхлээд л архийг жигшинэ. Нэг удаагийн сувилгаа: 7 – 14 хоног. Амт: усан ханд нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, цай лугаа адил амттай, гоё өвөрмөгц үнэртэй.

Мэдээллийн эх сурвалж: trendy.mn™

Нүдний харааг эрс сайжруулах цогц дасгалууд

Previous article

2020 онд бусдаасаа хамгийн өндөр санхүүгийн амжилт үзүүлэх 5 орд

Next article

You may also like

More in Хоол

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн