ДэлхийЗагвар

3 км урттай хуримын даашинз өмсөж Геннисийн рекорд эвдсэн бүсгүй

0

Румын загвар өмсөгч 2960 метр буюу гурван километр орчим урт хормойтой хуримын даашинз өмсөж дэлхийн дээд амжилтыг эвдэн, Гиннессийн номд бүртгэгдлээ.

Түүгээр ч зогсохгүй агаарын бөмбөлгөөр нисч, даашинзныхаа хотын өргөн чөлөөгөөр намируулжээ. Өмнөх амжилтын эзэн Голландын загвар зохион бүтээгч 2488 метр урт хормойтой даашинз урлаж байсан билээ.

Энэ удаагийн даашинзыг “Андрей загварын товчоо” хоёр жил тутамд болдог Бухарестын Хуримын үзэсгэлэн яармагийн зохион байгуулагчидтай хамтран урлажээ.

Энэхүү хормойг 4700 метр торгомсог материал, 550 см хээтэй тороор 10 оёдолчин 100 өдрийн турш оёсон байна. Зөвхөн материалд ойролцоогоор 5000 евро зарцуулсан бөгөөд нийт 2000 шахам зүү, 150 дамар утас ашиглажээ.

Мэдээллийн эх сурвалж: trendy.mn™

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс хүсдэг энгийн зүйлс

Previous article

Харшилтай хүүхэдтэй эцэг эхийн анхаарах зүйлс

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.