Загвар

Бодит амьдрал дээр баригдсан 10 хүүхэлдэйн киноны байшин

0

Бид хүүхэд байхаасаа л хүүхэлдэйн киноны байшинд амьдрахыг хүсдэг байсан. Өөрсдийнхөө хайртай баатрууд шиг амьдарч, гэрт нь очиж, сургуульд нь явахыг хүсдэг байлаа. Үүнийг харин бодит болгосон 10 байшинг та бүхэнд хүргэж байна.

1. Симпсоны байшин

1997 онд “20-р зуун Фокс” итгэмээргүй сурталчилгааны санааг гаргасан юм. АНУ Неведа мужид хүн амьдрах боломжтой Симпсоны байшинг барьж тэмцээнд оролцуулсан. Үүнийг барихад 120,000 доллар зарцуулсан. Гэсэн хэдий ч тэмцээний ялагч байшингийн оронд 75,000 долларын мөнгөн шагнал авчээ.

2. Up киноны байшин

Карл болон Эллигийн жижигхэн, үзэсгэлэнтэй өнгөлөг байшин үнэхээр алдартай. 2011 онд нэгэн бяцхан охины хүсэлтээр “Make-a-Wish-Foundation”-р баригдсан юм. Энэ байшин нь Юта мужид байрладаг бөгөөд жуулчид үзэх боломжтой юм.

3. Спонжбобын ханборгоцойн байшин

Дөрвөлжинд өмдөт спонжбобын далайн гүнд байрлах хан боргоцойн байшин нь бүх л хүнд таалагддаг юм. Үүнийг үзэхийн тулд та далайд шумбах шаардлагагүй. Доминикан улсад байрлах энэхүү байшинг Никелодеон ба Ник Ресорт Пунта Кана нар бүтээсэн.

4. Хоббитын байшин

Дизайнер, барилгачин Сайман Дэйл байгаль орчинд ээлтэй байшинг барихаар шийджээ. Энэ байшин нь байгальд ээлтэй зүйлсээр баригдсан байна. Энэ нь яг бидний кинон дээр хардаг байшинтай адилхан харагдаж байна.

5. Цахиур чулууныхний байшин

1976 онд архитектор Уильям Николсон шинэ барилгын материалыг турших зорилгоор байшин барьсан. Энэхүү гоёмсог хэлбэртэй энэ барилга нь Цахиур чулууныхний байшин гэдэг нэртэй байсан тул байшин нь гэр бүл амьдардаг байсан чулуун зэвсгийн үеийнхтэй төстэй байв. Байшин нь Калифорнид байрладаг, зундаа сэрүүн байхын тулд дотор нь цагаан өнгөтэй байсан бөгөөд 4,000,000 долларын үнэтэй байдаг.

6. Барбигийн байшин

Олон охид л Барбигийн байшинд амьдрахыг мөрөөддөг. Энэхүү байшин нь Флоридад байдаг.

7. Минни Хулганы байшин

Та энэхүү өхөөрдөм, дур булаам Minnie Mouse байшинг Флорида ба Калифорнийн Диснейлэнд дэх Микки Тонтоун дээрээс олж болно.

8. Цасан цагааны байшин

Энэхүү байшинг Цасан цагаан ба долоон одойгийн байшингаас санаа авч хийсэн юм. Үүнийг барихын тулд 30 жил зарцуулжээ. Энэ нь Вашингтонд байрладаг бөгөөд гар сийлбэр ихтэй, булангүй юм.

9. Жетсонсын зөгнөлт байшин

10. Брюс Уэйны харш

trendy.mn™

Үзэх дуртай кинонууд хөшигний ард

Previous article

Сайхан хайр ирж явааг илтгэх 5 дохио

Next article

You may also like

More in Загвар

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.